Баруун аймгуудын нутгаар усархаг дуу цахилгаантай ААДАР БОРОО орно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 12

 

Өнөөдөр /2024.07.12/  баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. 

Малчид, иргэд, тээвэрчид, наадамчдын анхааралд:

Өнөөдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд малчид, иргэд, наадамчид үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top