SOS | Улаанбаатар хотын баруун талаас борооны үүл шилжин ирж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

 

15:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын баруун талаас борооны үүл шилжин ирж байна. Бороо өнөө шөнөдөө үргэлжлэн орж маргааш үдээс хойшдоо зогсох төлөвтэй, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.

Үргэлжилсэн борооны улмаас хотын зарим байршил, гэр хорооллын айл өрхийн хашаа, гэр, байшин, орон сууцны хорооллын зоорийн давхрууд усанд автах аюултай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top