Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор няцаалт гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 01

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор няцаалт гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр зарим асуудалд няцаалт өглөө.

Тэрбээр "Цахим орчинд тархаж буй олон худал ташаа мэдээлэлд няцаалт өгье.

1. "Олон улсын эрүүгийн шүүх"-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

2. "ДЦС-3 ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1,3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна" гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Одоогоор хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.

3. "ОХУ-ын Ерөнхий прокурор зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байсан тул хил дээрээс буцаалаа" гэсэн мэдээлэл нь мөн худал ташаа мэдээлэл болно.

Энэ мэт худал, ташаа мэдээллийг санаатайгаар олон нийтийн сүлжээнд тарааж байгаа тул аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг сайтар нягталж байхыг иргэд олон нийтээс хүсэж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.168.34.99) 2025 оны 03 сарын 13

Ямар санаатайгаар ийм хуурамч мэдээлэл түгээдэг байна аа.

3  |  0
boldoo(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

ULAAN OROSIIN TAGNUULUUD MONGOLOOR DUUREN BGAA SHUU UUL N ILRUULJ BARIVCHLAAD BUUDAN ALAAD BVAL SAINSAN

1  |  0
Зочин(202.55.188.37) 2025 оны 03 сарын 13

Гаргаад байгаа тэнэгүүдээ илрүүлж хариуцлага тооцоочээ

2  |  0
Bi(66.181.160.5) 2025 оны 03 сарын 13

Hen yu gej heleh yr hamaagui, hoyor honog saihan amraagaad, ahan duus ni zahiig ni mushgij bgaa gedgiig medruuleed butsaah ni gartsaaguidee

1  |  0
zzzz(139.5.217.184) 2025 оны 03 сарын 13

iim erguu khudlaa medeelel khiisen turiin esreg lalaruudyg olj kharyutslaga tootsokh biz dee , za ter nowar gesen orkuud baigaa daa

1  |  0
zzzz(139.5.217.184) 2025 оны 03 сарын 13

iim erguu khudlaa medeelel khiisen turiin esreg lalaruudyg olj kharyutslaga tootsokh biz dee , za ter nowar gesen orkuud baigaa daa

1  |  0
Chimed Altan(176.66.87.78) 2025 оны 03 сарын 13

Бүгд үнэн...

2  |  0
Бат инженер(202.9.40.72) 2025 оны 03 сарын 13

Үнэн л байгаасай

1  |  0
Close menu