ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.

2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

Хоёр улс 1921 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tse geh nohoid (202.55.191.130) 2024 оны 09 сарын 03

cham muu hujaa hurliiz novshuud harin bitgii eh orond min gai bolioroi doo. delhiin aguu hvcherheg gvrenii eronhiilogch mongold irlee gehed bvh delhiin medeegeer garach mongol ulsiig surtalchilj bichej yrin daa. umhii hujaa amaa tat.

1  |  0
АРД(202.9.40.124) 2024 оны 09 сарын 18

ЭНЭ ЦАГИЙН ХҮЧИРХЭГ УЛС ТӨРЧ, ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭНЦЭЖ БУЙ АГУЙ ХҮН ШҮҮ, манай улс хоёр хөршүүдтэйгээ нарамдал харилцаатай байх нь маш их чухал

9  |  3
Bi(66.181.160.46) 2024 оны 09 сарын 18

Yamar saihan yum be. Ah duu deeree hed honog setgel amgalan tavtai saihan amarch Mongol oron mongoliin ard tumnees ikh erch huch avaad butsaarai. Mongol Oros hoyor ornii nairsag ariltsaanii tuhaid delkhiin haana ch ter gaihaad baih yum baihgui dee

6  |  3
иргэн(103.10.21.15) 2024 оны 09 сарын 18

сайн үйлс нь дэлгэрэх болтугай

9  |  5
tse(45.117.32.58) 2024 оны 09 сарын 18

muu llr bas yamar gai tarih gj irsen boldoo putler nohoi\n

6  |  8
Top