Шинжээч: В.Путиныг хүлээн авснаар Монгол Улс нэр хүндээ бэхжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

Монгол Улс Оросын төрийн тэргүүнийг Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу баривчлахыг уриалсан өрнөдийн орнуудын уриалгыг үл ойшоон, В.Путиныг хүлээн авснаар олон улсын нэр хүндээ, төвийг сахисан байр сууриа бэхжүүллээ гэж олон улсын “Vision & Global Trends” төвийн тэргүүн Тиберио Грациани үзэж байна.

Монгол Улс өөрийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж, төвийг сахисан байр суурийг баримталснаар гуравдагч талын хувиар Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх дугуй ширээний оролцогч болох боломжтойг харуулав. Түүний хэлснээр, Путиныг баривчлах уриалга нь өдөөн хатгасан шинжтэй бөгөөд Монголын зүгээс үүнд нь хариу үйлдэл үзүүлээгүй нь өрнөдөд Олон улсын эрүүгийн шүүхийн нөлөө зөрчилтэй байдгийг харуулж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улс энэхүү уриалгыг үл ойшоосон нь тус улс дипломат бодлогыг тэргүүн зэрэгт тавьдгийг мөн илэрхийлж байна хэмээн шинжээч онцолжээ.

В.Путин анх удаа Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн оронд айлчлав. Монгол Улсын эрх баригчид Оросын тэргүүнийг Халх голын байлдаан ялсны ойн баярт урьсан. ЕХ болон Украин Улаанбаатарт хандан Путиныг баривчлахыг уриалсан ч Монголд энэхүү уриалгыг үл тоомсорлов. Монгол Улс Кремлийн тэргүүнийг хүндэт харуултай угтан авч, хүндэтгэлтэй үдэн гаргасан юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.168.34.44) 2024 оны 09 сарын 07

Сайхан зөв бодлогыг эрүүлээр үнэлж дүгнэсэн байна. Төвийг сахих төрийн бодлогыг иргэн би дэмжижбайдаг

1  |  0
S(70.108.16.162) 2024 оны 09 сарын 04

F Putin

0  |  1
Уншигч(213.55.184.22) 2024 оны 09 сарын 07

Огцорсон японы ерөнхий сайдын гутамшигт үйлдэлийн хажууд ерөнхийлөгч Хүрэлсүхийн үйлдэл мундаг байна.\nЯпоны огцорсон ерөнхий сайд ард түмнээсээ урваж америкийн гөлөг болсон учраас хирошима нагасакад америк атомын бөмбөг хаяагүй гэж солиорсон доо. Тэр урвагчийн хажууд бол ерөнхийлөгч Хүрэлсүх бол шударга зоригтой хүн болохоо харууллаа\nЯдуу гуйлгачин орнуудын тоонд ордог ч өөрийн толгойтой улс шүү гэдгээ харуулав

8  |  0
Зоч(14.1.81.109) 2024 оны 09 сарын 05

Худлаа цаасан малгай өмсүүлэх гэж ядав аа ,олон нүүрт баг чинь хуулраад байхад.Одоо бултаараа үр шимийг нь хүртэх боллоо!

2  |  4
IDTS(66.181.186.132) 2024 оны 09 сарын 05

hvvk duuriadag ah ni ireed goyo bsan bhdaa, lol

1  |  3
artur(103.57.94.17) 2024 оны 09 сарын 04

0  |  0
Top