Дуучин Жастин Бибер реппэр Шон Дидди Комбсын хэрэгт нэр холбогдон, олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ.
Түүнийг Шон Диддигийн хохирогч хэмээн нэрлэж эхлээд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан түүний 2020 онд өгсөн ярилцлага дахин цацагдаж эхэлсэн байна.
Уг ярилцлагадаа тэрээр дуучин Билли Айлишийг өөрийнх нь замаар бүү алхаасай хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлэн "Ийм залуугаараа хөгжмийн салбарт ажиллаж, хэнд хандахаа ч мэдэхгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Хүн бүр чамд дуртай гэж хэлдэг ч хоромхон зуурт нүүрээ буруулахад бэлэн байдаг. Би түүнийг миний туулж өнгөрүүлсэн бүхнийг даван туулаасай гэж хүсэхгүй. Ер нь хэнд ч үүнийг хүсэхгүй. Би түүнд сайн үлгэр жишээ болно гэж найдаж байна. Хэрвээ би түүнд хэрэгтэй гэвэл би түүний төлөө зогсох болно. Хүмүүс миний амьдралд асуудал гарч болдог гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна" хэмээн нулимс дуслуулан ярьж байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тэр үнэхээр жаахан байхдаа энэ салбарт хөл тавьсан. Бас олон хүний шуналыг хөдөлгөмөөр хөөрхөн хүү байсан. Аймаар юм.
Мэдээний сайт байж эх сурвалжаа тавилдаа