Репэр P. Diddy-ийн эсрэг 100 гаруй хүн гомдол гаргана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 02

 

Олонд P. Diddy гэж танигдсан репэр Шон Комбсын эсрэг 100 гаруй хүн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг үйлдсэнд буруутган шүүхэд гомдол мэдүүлэхээр зэхэж байна гэж түүний өмгөөлөгч ярьжээ. Ихэнх гомдлыг Нью Йорк, Лос Анжелесын шүүхэд гаргах гэнэ.

Есдүгээр сарын 17-нд Комбсыг бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалсан хэрэгт буруутган, баривчилсан билээ. Хэрэв түүнийг бусдыг айлган сүрдүүлсэн, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалсан, тээвэрлэсэн хэрэгт буруутай гэж үзвэл дор хаяж 15 жил эсвэл бүх насаар нь хорих ял оноож магадгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.177.240) 2024 оны 10 сарын 02

Юм өөрчлөгдөж байна даа, ямар ч гэсэн хүчиндүүлсэнээ нуух гэж зовох шаардлагагүй л болж байна. том дэвшил шүү. бузрууд даварч чадахгүй л болох нь

0  |  0
Top