АНУ-ын Техас мужийн хуульч, өмгөөлөгч Тони Базби Шон Дидди Комбсын хэргийн хохирогч гэх 120 хүн иргэний шүүхэд гомдол гаргах гэж буйг орон нутгийн цагаар мягмар гарагт зарлан, хэвлэлийн бага хурал хийжээ.
Хэвлэлийн хурлын үеэр тэрээр "Би олон нийтийг эдгээр хохирогчдын насны байдалд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Сүүлийн 30 жил үргэлжилсэн энэхүү гэмт хэргийн хохирогчдын хамгийн залуу нь 9 настай байсан бөгөөд тэрээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тухайн үед 9 настай байсан энэ залуу Нью-Йорк хотод Bad Boy Records-ийн шалгаруулалтад оролцохоор очсон бөгөөд түүнд "Би чамайг од болгоно" гэж хэлсэн байдаг.
Түүнээс гадна хэд хэдэн хүүхдэд энэ байдлаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Шон Диддигийн хохирогч болсон насанд хүрээгүй 25 орчим хохирогч бий.
Уг хэргийн хорирогч гэх 120 орчим хүмүүсийн хүйсийн харьцаа бараг тэнцүү. Бид хаалттай хаалганы цаанаас энэхүү хэргийг өөхшүүлж байсан хүмүүсийг илчлэх болно. Ойрын өдрүүдэд олон хүчирхэг хүмүүсийн нэр, олон бохир нууцууд ил болох болно.
Энэхүү хэрэгт холбогдсон зарим хүмүүсийн нэрс олон хүнийг цочирдуулах байх. Яллагдагчдын жагсаалт 1991 оноос эхтэй. Ирэх 30 хоногийн турш АНУ дахь олон мужийн шүүхэд хандан, зарга мэдүүлэх болно" гэжээ.
Түүнийг ийнхүү хэвлэлийн бага хурал хийсний дараа Шон Дидди Комбсын хуулийн багийнхан түүнийг гэм буруугүй хэмээн дахин залруулга мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд "Ноён Шон Дидди Комбс хэн нэгэнд, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл нь худал бөгөөд гүтгэлгийн шинж чанартай байгаа тул уг мэдээллийг эрс няцааж байна. Таамагт бус нотлох баримтад суурилж, үнэн мөнийг тогтоох шүүх хурал дээр гэм буруугүй болохоо нотолж, өөрийгөө зөвтгөх өдрийг тэсэн ядан хүлээж байна" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энийг суллах юм бол тэгээд л энэ дэлхийд өчүүхэн ч гэсэн үнэн бий гэж итгээд яахав. сэжгийн новш