АНУ-ын алдарт сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Косткогийн зүгээс реппэр Шон Дидди Комбсын гэрээс олдсон гэх их хэмжээний хүүхдийн тосны тухай хариу мэдэгдэл хийжээ.
Шон Диддигийн өмгөөлөгч түүний гэрээс олдсон гэх их хэмжээний хүүхдийн тосыг гэрийнх нь ойролцоо байрлах Косткогоос бөөнөөр нь авсан хэмээн мэдэгдсэн. Харин үүний хариу тайлбар болгон Косткогийн хэвлэлийн төлөөлөгч "Манай дэлгүүрийн АНУ дахь аль ч салбарт энэхүү бүтээгдэхүүнийг худалдаалдаггүй" гэжээ.
Тус улсын Аюулаас хамгаалах төвийн ажилчид өнгөрөгч 3 дугаар сард Шон Диддигийн гэрт нэгжлэг хийх үеэрээ түүний гэрээс 1000 ширхэг хүүхдийн тос илрүүлсэн тухай шүүхийн баримт бичигт дурдсан байдаг. Үүний дараа Шон Диддигийн өмгөөлөгч "Дидди том байшинтай учраас худалдан авалт хийхдээ бүх л зүйлээ бөөнөөр нь авдаг. 1000 гэдэг тоо хаанаас гарч ирснийг сайн мэдэхгүй байна. 1000 ширхэг тос гэдэг төсөөлөлд ч багтахгүй нь. Үүнийг юутай холбоотой болохыг би сайн мэдэхгүй байна. Миний үйлчлүүлэгч ямар ч нуух зүйлгүй, гэм зэмгүй хүн" хэмээх тайлбар өгчээ.
Сэтгэгдэл ( 5 )
Sean John Combs and Puff Daddy
Томбс биш Комбс, buff биш puff
Шон дидди гэж хүн байхгүй. Шон томбс гэж л хүн байдаг харин урлагийн нэр нь buff diddy
Хамаг муу бүхэн харуудаас л гарах юмаа, тэгээд хэргийг нь шийдэх гэхээр арьсны үзэл гэж хуцах юм. Өсөхдөө бузартчихсан болохоороо өтөлж үхэхдээ ч тэрнээсээ салж чадахгүй
Sejgiin bur. Ene uls holliwood ni ter chigtee enuugeer shaalguulsan yum bna lee sh te. Sejgiin bur. Od geh buh erchuudiig bugsdun nuhur bna lee shuu ene. Gol ni nasand hureegui eregtei huuhed gedeg ni l asuudal bgaad bgaan.