Шон Диддигийн хамтрагчид хохирогчдод МӨНГӨ өгч эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 08

 

Реппэр Шон Дидди Комбсын бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн нэг хэсэг гэгдэж байсан алдартнуудын зарим нь шүүхэд дуудагдахгүйн тулд хохирогчидтой тохиролцон, мөнгө өгч эхэлсэн хэмээн хохирогчдын өмгөөлөгч Тони Базби ярьжээ. 

Тэрээр Диддигийн үдэшлэг дээр очиж байсан, тухайн үдэшлэгт юу болдгийг мэддэг, хажуунаас нь харж байсан гэх хэн бүхэн уг хэрэгт холбоотой хэмээгээд тун удахгүй олныг цочирдуулах А листний алдартнуудыг зарлах болно гэдгээ хэлжээ. 

Эдгээр алдартнуудын зарим нь уг хэргээс мултрахын тулд хохирогчидтой тохиролцох санал гаргаж эхэлсэн байна. 

Шон Диддигийн хувьд батлан даалтад гарах боломжгүйгээр хоригдож буй бөгөөд түүний хохирогч болсон гэх 120 хүн иргэний шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд Шон Дидди өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэдэгдсээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.218.53) 2025 оны 03 сарын 13

Канье Уэст хамгийн их холбоотой байх. Эхнэр нь ч бас. Тэгээд дээр нь олон хүн байгаа байлгүй дээ.

1  |  0
567(139.5.218.53) 2025 оны 03 сарын 13

Хамтрагч хулгайч нар нь өгч байгаа биз. Обама гийн нэр гараад л байсан

2  |  1
zzzz(59.153.115.126) 2025 оны 03 сарын 13

ter repper ene ter geed baidag yumnuud chini iim l larauud shuu dee

5  |  0
Close menu