МАН-аас 2, АН-аас 2, ХҮН намаас нэг сайдыг эргүүлэн татах магадлалтай

15 цагийн өмнө

Засгийн газрыг огцруулах жагсаал Төв талбайд өрнөж, гол төлөв улс төрийн тэтгэвэрт гарсан Л.Гүндалай нарын жийгдэгсэд тэргүүлэн оролцов. Гойд үр дүн бол харагдсангүй. Өнөөгийн нөхцөлд гурван намаас бүрдсэн Засгийн газар тийм ч бууж өгч, унахгүй. Нөгөө талаар таван намаас бүрдсэн парламент ч засаг огцруулах гээд булан тохойд бөөгнөрөөд байхгүй. Ерөнхийдөө олон мега төслөөр нүүр хийж яваа Засгийн газар нэр хүндээ сайжруулах замаар хэдэн сайд огцруулах тухай яриа бол үнэний ортой байх. Тэгэх цаг нь ч болсон.

АН-аас ч дараагийн сайд нарын хатгаас ихээхэн байгааг дуулгана лээ. Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцсон болж харагдах замаар АН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь, МАН-аас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХҮН намаас Боловсролын сайд П.Наранбаяр нарыг явуулах эх сурвалжийн мэдээлэл бий.  

Аливаа асуудал үүсэхэд юуны өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд огцордог жамтай. Нөгөө талаар О.Алтангэрэлийн хувьд бол тун хэврэг сайд. Тэрбээр  Х.Тэмүүжингийн үед Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж АН-ын босго давж байсан цагаас хойш УИХ дахь АН-ын бүлгийг хууль эрх зүй талаас нь зохицуулж ирсэн, Өвөрхангай аймгийн АН-ын дарга, АН-ын дэд дарга зэрэг алба залгуулж ирсэн гавихгүй гавьяатай сайд. Мэдээж хэрэг, дараагийн ээлжийн сайд бол Х.Тэмүүжин бөгөөд нэгэн цагт Засгийн газрын нэг танхимд ажиллаж байсан АН-ын дарга Л.Гантөмөр болон ах нараасаа дэмжлэгтэй хүн.

Харин Барилга, хот байгуулалтын сайд Ж.Батсуурь АН-ын жагсаалтад эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүн болсон төдийгүй сайдаар заларсан. Түүнийг Ерөнхийлөгчийн зүгээс томоохон дэмжлэг авч, өндөрт заларсан. Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаярыг дэмжих замаар жагсаалтад орж, сайдын суудлаар наймаалцсан учраас унахгүй гэж байгаа ч АН-аас түүнийг “Нэг удаа өндөр дэмжлэг үзүүлсэн, одоо болно” гэж үзсэн бололтой. Тэгээд ч тийм урт удаан хайр байхгүй л болов уу.

Эрх баригч МАН-аас яах аргагүй нэг сайд явуулахгүй бол утгагүй зүйл болно. Тиймээс сайд нар сургаар суудалдаа үлдэх арга чарга хэрэглэж байгаа бол энэ тал дээр суудлаа бэхлээгүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг эргүүлэн татах магадлал өндөр байна. Өнгөрөгч 2021 онд ч Т.Мөнхсайханыг зөөлчлөөд унагаачихсан түүх давтагдах магадлалтай. Гэхдээ МАН-аас өөр нэг сайд ярьж байгаа нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн аж. Эрүүл мэнд, эрчим хүчний салбар хоёрт дүүрэн асуудал бий. Шалтгаан мундахгүй.

Нэгэнт Засгийн газрын бүтцэд багтаж байгаагийн хувьд ХҮН намаас нэг сайдыг явуулахаас өөр аргагүй. Үүнд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахаар ярьж байна. Ямар Т.Доржханд нь огцролтой биш. П.Наранбаяр сайдыг огцруулахдаа тулвал боловсролын салбараар дүүрэн асуудал бий. Аль нэг асуудал босгож ирээд огцруулчихна. Ямартай ч эх сурвалжийн өгч байгаа мэдээллээс харахад дээрх хэдэн сайд нарын нэрс яригдаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.10) 4 цагийн өмнө

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
BAT(197.211.63.10) 4 цагийн өмнө

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
D(66.181.178.211) 7 цагийн өмнө

ANUSDI80955877

0  |  0
сугир(202.21.126.109) 7 цагийн өмнө

Алтангэрэл хөрөнгө хураах хууль гаргаж байгаа тул огцруулах сэдэл бгаа юм бна

0  |  0
шаабар(66.181.184.221) 4 цагийн өмнө

Засгийн Газарт хөдөлгөөн оруулахгүй бол бүгдээрээ унах магадлалтай. Уг нь АН аас Гантөмөрийг л огцруулах нь зөв шийдэл дээ. Хуйвалдаан луйврийн гол эзэн бол Гантөмөр нарын хэдэн сайд нар шүү. Тэд бол хэзээ ч итгэж үл болох найдваргүй түншүүд. Нэр хүнд нь унаж байгаа салбар бол эрчим хүч, эрүүл мэнд , боловсрол мөн л дөө. бУСАД НЬ Ч ГЭСЭН САЙН АЖИЛЛААД БАЙГАА ЮМ АЛГА.

1  |  1
зочин(103.57.93.84) 11 цагийн өмнө

мөнхсайханыг явуулж болохгүй өөр хийчих хүн олдохгүй шүү

0  |  1
Top