“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО”-ны захирал Б.Чинбатын хууль зөрчсөн үйлдлүүд

Менежмент хийхгүй, удирдлагаар хангаагүйн зэрэгцээ алдагдалтай ажиллаж байгаа компани удирдаж байж төсвөөс байнга “хулгай” хийж, олон хууль тогтоомж зөрчсөн хэрнээ дарга захирлын алба хашсаар байгаа хүмүүс цөөнгүй бий. Тэдний нэг бол “Монголын цахилгаан холбоо” компанийн захирал Б.Чинбат. “Монголын цахилгаан холбоо” компанид хийсэн аудитын тайланг сөхвөл санхүүтэй холбоотой хөдөлгөөн бүрдээ алдаа гарган, хууль зөрчсөн байх юм. Бидний дор дурдсан зөрчил, хууль зөрчсөн байдал бол зөвхөн нэгээхэн хэсэг нь юм. Төрийн өмчит олон компани алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ арай ч “Монголын цахилгаан холбоо” компани шиг алхам бүрдээ хууль зөрчөөгүй. Ингээд тус компанийн хууль зөрчсөн байдлыг харъя.

САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ

1. ”Монголын цахилгаан холбоо” компани 126 ажилтны томилолтоор ажилласан хугацаанд 1.266.000.00  /Нэг сая хоёр зуун жаран зургаан мянган/ төгрөгийн хоол, унааны мөнгө давхардуулан олгосон байна.

2. Баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахад 1.549.900.00 /Нэг сая таван зуун дөчин есөн мянга есөн зуу/ төгрөг хууль зөрчин гаргасан.

3. "Монголын цахилгаан холбоо" компанийн Төв аймаг дахь салбарын бараа материал, үндсэн хөрөнгөнд түүвэр тооллого хийхэд 855.000.00 /Найман зуун тавин таван мянган” төгрөгийн үнэтэй нэг ширхэг зургийн камертай аппарат, “Борлуулах бараа “ дансанд нэг бүрийн үнэ нь 12.000.00 /Арван хоёр мянган/ төгрөгийн үнэтэй универсал удирдлага, нийт таван ширхэг 903.000.00 /есөн зуун гурван мянган” төгрөгийн үнэ бүхий бараа материал, үндсэн хөрөнгө биетээр байхгүй. 

4. Дорноговь аймаг дахь салбар нь шатахууны зардал болох 1.020.000.00 /Нэг зуун хорин мянган/ төгрөгийг жолоочийн замын хуудасгүй, шатахууны тооцоог бодохгүйгээр бүртгэж тайлагнасан.

5. Монголын цахилгаан холбоо компанийн ашиглаж байгаа “Prosott” программ нь жижиг дунд аж ахуйн нэгжид ашиглах зөвшөөрөлтэй тул нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг дэлгэрэнгүй гаргах, аудитыг гүйцэтгэхэд ихээхэн цаг хугацаа зарцуулж  хүндрэлтэй байдлыг үүсгэсэн.

6. Төв аймгийн салбарт шалгалт хийхэд актлагдсан боловч үргэлжүүлэн ашиглаж байгаа оффис ширээ гурван ширхэг, төмөр шкаб таван ширхэг, хар сандал 15 ширхэг, “Dell” дэлгэц нэг ширхэгийг нягтлан бодох бүртгэлд бүртгээгүй, хөрөнгийн ашиглалтын карт салбарт байхгүйгээс үндсэн хөрөнгөд тулгалт хийх боломжгүй.

7. Тус компанийн төлөхөөр бүртгэж тайлагнасан нийт 146.169.163.66 /Нэг зуун дөчин зургаан сая нэг зуун жаран есөн мянга нэг зуун жаран зургаан мөнгө/ төгрөгийг ногдол ашгийг удаан хугацаанд төлөөгүй. 

8. Тайлант онд 25 ажилтны цалин хөдөлмөрийн хөлсийг нийгмийн даатгалын тайланд тайлагнахдаа 16.177.821.87 /Арван зургаан сая нэг зуун далан долоон мянга найман зуун хорин нэгэн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгөөр илүү, 29 ажилтны 13.078.089.37 /Арван гурван сая далан найман мянга наян есөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгөөр дутуу, нийт 29.255.911.24 /Хорин есөн сая хоёр зуун арван тавин таван мянга есөн зуун арван нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгөөр зөрүүтэй гаргасан.

9. Үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа 87 ажилтанд 1.516.720.30 /Нэг сая таван зуун арван зургаан мянга долоон зуун хорин төгрөг гучин мөнгө/ төгрөгийн татварын хөнгөлөлтийг илүү тооцож олгосон.

10. Хоёр ажилтны цалин хөлснөөс суутгасан нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг нийгмийн даатгалын тайланд 750.266.84 /Долоон зуун тавин мянга хоёр зуун жаран зургаан төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгөөр илүү, нэг ажилтны цалин хөлснөөс 64.071.72 /Жаран дөрвөн мянга далан нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийн нийгмийн даатгал суутгаагүй, нийт 814.338.56 /Найман зуун арван дөрвөн мянга гурван зуун гучин найман төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг байгууллагаас төлсөн байна. 

11. Мөн онд 3.873.37 литр нийт 9.515.232.10 /Есөн сая таван зуун арван таван мянга хоёр зуун гучин хоёр төгрөг арван мөнгө/ төгрөгийн шатахууныг замын хуудасгүй олгосон.

12. "Монголын цахилгаан холбоо" компани нь орон нутгийн 22 салбарын 1179 харилцагчийн нийт 1.172.077.582.72 /Нэг тэрбум нэг зуун далан хоёр сая далан долоон мянга таван зуун наян хоёр мөнгө/ төгрөгийн авлагын тооцоо нийлсэн актаар баталгаажаагүй. 

13. Монголын цахилгаан холбоо компани нь 467 харилцагчийн 3.497.632.172.33 /Гурван тэрбум дөрвөн зуун ерэн долоон сая зургаан зуун гучин хоёр мянга нэг зуун далан хоёр төгрөг гурван мөнгө/ төгрөгийн авлагын үлдэгдлийг нийлсэн актаар баталгаажуулаагүй гэх мэт олон арван зөрчил гаргажээ. 

ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1

-Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7

-Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3.1.2

-Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журмын 2.2

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6

-Төрийн болон орон ну тгийн өмчийн тухай хуулийн 73.1.4

-Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4

-Сангийн сайдын 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

-Ерөнхий аудиторын А/95 дугаар тушаал

-Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10

-Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.11

-Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 гэсэн олон хуулийн зүйл заалтыг тус тус зөрчсөн байна.

С.Баяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top