“МЦХ” ХК-ийн захирал Б.Чинбат өмчлөлийн барилгыг хууль зөрчин бусдад шилжүүлэх гэж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн захирал Б.Чинбат нь Сүхбаатарын талбайн баруун талын газрыг хууль зөрчин бусдад шилжүүлэх гэж байна. Энэ хэсэг бол хотын төвийн бүс. Үл хөдлөхийн зах зээлд үүнийг "А" бүс ч гэж нэрлэдэг. Энэ ч утгаараа зөвхөн газрын дуудлага худалдааны үнэ 2019 оны үнэлгээгээр 3.9 тэрбум төгрөг. Энэ нь Нийслэлийн газрын албаны 19/238 тоот албан бичгээр батлагддаг. Газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нийтээл 11.3 тэрбум төгрөг байна.

Гэвч захын нэг Төрийн өмчит компанийн захирал нь олон арван тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг хууль зөрчин шилжүүлэх гэж байна. Энэ нь “Төрийн болон оро нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ авах тухай” хуулийг, мөн “Төр, Хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 25-р зүйлийг ноцтойгоор зөрчин бусдад шилжүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй үйлдэл юм.

"Монголын цахилгаан холбоо" ХК-ны захирал Б.Чинбат нь холбогдох ямар хууль тогтоомжийг зөрчиж байгааг дор сийрүүлбэл:

“Төр, Хувийн хэвшлийн түншлэлий тухай” хууль

25 дугаар зүйл.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах                                  

25.1.Хувийн хэвшлийн түншлэгчийн шалгуур үзүүлэлтийг дараах баримт бичигт тусган сонгон шалгаруулалтын дагуу шалгаруулна:

25.1.1.түншлэлийн төслийн танилцуулга, төслийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, нийтийн зориулалттай дэд бүтцийн төслийн хувьд техник, эдийн засгийн үндэслэл, жишиг маягт, төсөл хэрэгжүүлэх төрийн түншлэгчийн талаарх мэдээлэл, тайлбар;

25.1.2.хувийн хэвшлийн түншлэгчийн үзүүлэх үйлчилгээ, төрөөс үзүүлэх дэмжлэгийн тухай мэдээлэл;

25.1.3.төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн түншлэгчийн санхүү, удирдлага, хүний нөөцийн чадавх, ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага

25.1.4.түншлэлийн гэрээний нөхцөл;

25.1.5.оролцогчид тавигдах шаардлага;

25.1.6.сонгон шалгаруулах арга хэлбэр, аргачлал, оролцогчид өгөх заавар, баримт бичиг илгээх хэлбэр, хугацаа;

25.2.Энэ хуулийн 24.1-д заасан ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.

/Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.3.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

25.4.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн төслийн саналыг үнэлж, хамгийн сайн нөхцөлтэй саналаас эхлэн дараалуулах байдлаар сонгон шалгаруулж, шаардлага хангасан болон хангаагүй оролцогчид мэдэгдэл хүргүүлнэ.

25.5.Ажлын хэсэг шаардлага хангасан оролцогчтой дарааллын дагуу гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, хувийн хэвшлийн түншлэгчийг шалгаруулна.

25.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар мэдээлж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах талаар санал, дүгнэлт авах хүсэлтийг хүргүүлнэ.

25.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг хүлээн авч, түншлэлийн гэрээ байгуулах талаар санал, дүгнэлт гаргаж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 10 өдрийн дотор хүргүүлнэ.

25.8.Түншлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 26.5-д заасан шийдвэрийн дагуу хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээ байгуулж, олон нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.9.Төслийн саналын баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл бүрдэл дутуу ирүүлсэн нь оролцогчийн төслийн саналыг буцаах үндэслэл болно.

Төрийн өмчит компанийн захирлын дур зоргоороо авирлаж байгаа үйлдэлд Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагууд анхааралдаа авч, улсын өмч хөрөнгийг хамгаалахыг иргэн хүний хувиар хүсье. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top