Б.Чинбат захирал мөнгө угааж байна уу, хувьчлах бүлэглэлийн сонирхол явуулж байна уу!

2025 оны 01 сарын 17

Энэ бол олонхийн дунд байгаа хардлага. Хардах эрх нь бий. Гэхдээ ”Монголын цахилгаан холбоо” компанийн үйл ажиллагаа, түүнийг тойрсон олон  зөрчил нь Б.Чинбат захирлыг хардах үндсэн шалтгаан байгааг баримтаар дурдана.

Монгол Улсад Төрийн өмчийн мэдэлд үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй компани байгаагаас ердөө гарын таван хуруунд багтах нь ашигтай ажиллаж, бусад нь алдагдалтай ажилладаг. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгаагийн цаана томоохон хоёр шалтгаан байдаг. Нэгдүгээрт, хэргээр дампууруулж байж хувьчилж авах бүлэглэлийн ашиг сонирхол явж байдаг. Хоёрдугаарт, мөнгө угаах үйлдэл бий. Ийм л хоёр замаар алдагдал хүлээдэг. Энэ тал дээр эдийн засагчид ч байр сууриа илэрхийлж ирсэн.

Өнөөдрийн байдлаар ийм замаар үйл ажиллагаа явуулдаг олон компани байгааг Засгийн газрын хэмжээнд ярьж, тэдний менежментийг сайжруулах, заримыг нь татан буулгах зорилгоор хууль хүртэл хэлэлцэхээр зэхэж байна. Тэр тусмаа “Монголын цахилгаан холбоо” компани, Б.Чинбат захирлын талаар салбар яам Засгийн газрын хэмжээнд яриад эхэлсэн. Тус компанийн захирал Б.Чинбатын хувьд томилогдсон цагаасаа хойш алдагдал хүлээж, санхүүгийн тал дээр өдөр тутам зөрчил гарган, хууль зөрчсөнийг аудитын дүгнэлтээр нэгэнт ил болсныг бид өмнөх дугааруудаараа хүргэсэн билээ.

Менежментгүй, алдагдалтай ажиллаж байгаа компаниудын алдагдлыг төсвөөс нөхдөг. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас иргэд ихээхэн бухимдалтай манай сонинд удаа дараа хандсан учраас энэ талаар мэдээлэл хүргэх зорилго дор бичиж байгаа юм. Б.Чинбат захирлын хувьд алдагдалтай ажиллаж байж 19 сая төгрөгөөр виски худалдаж авах, ямар нэг баримтгүйгээр томилолтын зардал, цалин урамшуулал илүү олгох зэрэг дурдаад байвал зөрчил олон.

Аймгуудын салбарууд ч толгой компаниа дагаад байнга хууль зөрчиж байгаа нь энэ тал дээр огт анхаарч ажиллахгүй байгаа захирлыг мөнгө угааж байна уу, бүлэглэлийн ашиг сонирхлоор хэргээр дампууруулж байж хувьчилж авах гэж байна уу гэх хардлага хаа хаанаа бий. “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьд хотын А зэрэглэлийн бүсэд байршилтайгаас эхлээд давуу тал олон байгаа нь ч хардлагыг өрдөж байгаа хэрэг. Мөн Б.Чинбат захиралд Цахим инноваци хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан Н.Учралаас эхлээд удаа дараа зөрчил арилгуулах талаар албан бичиг хүргүүлж, Аудитын газраас зөрчил арилгуулах шаардлага хүргүүлсэн ч огт биелүүлээгүй нь бас л хардлага дагуулна. Хамгийн гол нь харилцагчдын олон тэрбум төгрөгийн өглөгийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй олон баримт байгаа нь “Мөнгө угаасан” гэх хардлагыг төрүүлж буй. Ингээд энэ тухай баримт түших хэрэгтэй байх.

Өнгөрөгч 2023 оны нийт орлогыг 20.938.207.500.00 /Хорин тэрбум есөн зуун гучин найман сая хоёр зуун долоон мянга таван зуун/ төгрөгөөр баталснаас гүйцэтгэлээр 20.790.073.700.00 /Хорин тэрбум долоон зуун ерэн сая далан гурван мянга долоон зуун/ төгрөгийг бүрдүүлж, орлогын төлөвлөгөө 148.133.800.00 /Нэг зуун дөчин найман сая нэг зуун гучин гурван мянга найман зуун/ төгрөгөөр тасарсан байна. Энэ бол маш ноцтой тоо. Жилийн орлого 148 тэрбум төгрөгөөр тасарна гэдэг бол алдагдалтай ажиллаж байгаа компаниудын хувьд ч байхгүй өндөр тоо. Үүний цаана ямар нэг хүчин зүйл байгаа болов уу.

Үүгээр “Монголын цахилгаан холбоо” компани, Б.Чинбат захирал Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т байгаа Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэсэн заалтыг зөрчиж байгаа нь шууд Б.Чинбат захирал хариуцлага хүлээнэ гэсэн үг. Гэтэл 2023 онд энэ мэт олон хууль тогтоомж зөрчсөн Б.Чинбат захирал зөрчлөө ч гаргасаар, алдагдлаа ч хүлээсэн хэвээр албаа хашсаар байгаа нь хачирхалтай.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.3-т “Үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, зохих байгууллагаар батлуулан биелэлтийг хангах”, “Монголын цахилгаан холбоо” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал хоорондын онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2.1.2-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагааг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж удирдан хяналт тавих” гэх мэт хуулийн зүйл заалтыг тус тус мөрдөөгүй, зөрчсөн. 

Түүнчлэн “Монголын цахилгаан холбоо” компани нь тайлант хугацаанд 134.858.660.00 /Нэг зуун гучин дөрвөн сая найман зуун тавин найман мянга зургаан зуун жаран/ төгрөгийн бараа, ажлыг босго үнэд багтаан долоон удаагийн гэрээ байгуулан шууд худалдан авах ажиллагааг хийсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.3-т заасан “Захиалагч шууд худалдан авах харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.

Үүнээс гадна 1439 удаагийн 120.193.756.93 /Нэг зуун хорин сая нэг зуун ерэн гурван мянга долоон зуун тавин зургаан төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийн орлогын гүйлгээг авлагын дансанд бичилт хийхгүйгээр мөнгөн сууриар бүртгэж, тайлагнасан, 261 харилцагчийн нийт 2.588.471.818.51 /Хоёр тэрбум таван зуун наян найман сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуун арван найман төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийн өглөгийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, 467 харилцагчийн нийт 3.497.632.172.33 /Гурван тэрбум дөрвөн зуун ерэн долоон сая зургаан зуун гучин хоёр мянга нэг зуун далан хоёр төгрөг гучин гурван мөнгө / төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар, баталгаажуулаагүй, орон нутгийн 22 салбарын 1179 харилцагчийн нийт 1.172.077.582.72  /Нэг тэрбум нэг зуун далан хоёр сая далан долоон мянга таван зуун наян хоёр төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийн авлагын тооцоо нийлсэн актаар тус тус баталгаажуулаагүй байна.

Үүнийг хууль дүрмийн дагуу актаар баталгаажуулаагүйн цаана мөнгө угаалт байж магадгүй гэсэн хардлага явахаас өөр аргагүй. 

С.Баяр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.115.237) 2025 оны 01 сарын 17

ANUSDI80955877

0  |  0
BAT(105.119.5.104) 2025 оны 01 сарын 17

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
BAT(105.119.5.104) 2025 оны 01 сарын 17

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
BAT(105.119.5.104) 2025 оны 01 сарын 17

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
Зочин(202.126.89.16) 2025 оны 01 сарын 17

Авилгал албан тушаалын 22.1 хуулийг өөрчилөөч ээ ноогдол ашигаа авмаар бна

0  |  0
Top