Албанд ашиглаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг танилцуулав

2025 оны 01 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний үеэр Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа дроны хэрэглээ, онцлогийн талаар олон нийтэд танилцуулж байна.

Тухайлбал, өндөр барилгын гал түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглаж байгаа дрон нь 70 км/ цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 километрийн радиуст -40-өөс +70 градусын нөхцөлд ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах зориулалттай.

Мөн агаараас эрэн хайх, аврах ажиллагаа, усан доор эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top