Европын цэргийг Украинд илгээх асуудал хэлэлцэх нь эртэдсэн хэрэг гэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 18

Энхийг сахиулах ажиллагаа явуулах шаардлагатай болсон үед Европын цэргийг Украинд байрлуулах талаар хэлэлцэх нь хэт эртэдсэн хэрэг юм гэж Германы Канцлер Олаф Шольц мэдэгдсэн байна.

Европын Холбооны гишүүн орнуудын Парист хийсэн албан бус уулзалтын хүрээнд Шольц сэтгүүлчидтэй уулзахдаа, ийм хэлэлцүүлгийг цагаа олоогүй, утгагүй зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Ямар үр дүн гарах нь одоогоор тодорхойгүй байгаа. Тэгээд ч АНУ-ын оролцоогүйгээр Украинд Европын энхийг сахиулах хүчнийг тараан байрлуулахыг би зарчмын хувьд эсэргүүцэж байна. Аюулгүй байдал болон хариуцлагын асуудлаар Европ, АНУ гэж зааглан хувааж болохгүй. НАТО-гийн хүрээнд бид үргэлж хамт ажиллаж, хамтдаа эрсдэл гаргаж, аюулгүй байдлаа хангадаг” гэж Шольц тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu