Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулна.
Бие даалтын 7 хоногт зохион байгуулах үйл ажиллагаа нь орон нутаг, сургуулийн онцлогт тулгуурласан байдлаар суралцагчдад гамшиг, аюул эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байгаа юм.
Хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлтэй дараах линкээр орж танилцаарай.
Сэтгэгдэл ( 0 )