Эрдэмтэд “Терминатор 2” шиг шингэн робот бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

 

БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургууль, Гачон их сургуулийн эрдэмтэд хамтран чөлөөтэй хэлбэрээ өөрчилж, хуваагдаж, эргэн нийлдэг шингэн робот бүтээжээ.

“Science Advances” сэтгүүлд бичсэнээр, эл төхөөрөмж нь ус нэвтэрдэггүй хэсгүүдээс бүрдсэн нягт давхарга бүхий бүрхүүлтэй аж. Ийм бүтэц нь шингэний уян хатан чанар болон хатуу биетийн бат бөх чанарыг хослуулснаар робот хүнд ачааллыг тэсвэрлэх, хэлбэрээ эргэн сэргээх, хүнд даалгавар гүйцэтгэх чадвартай болжээ. Анхандаа эрдэмтэд бөмбөлөг хэлбэртэй дусал хэлбэртэй бүтээсэн ч дахаа нь дөрвөлжин хэлбэртэй мөс ашиглахаар шийджээ. Ингэснээр робот илүү бат бөх, тогтвортой болсон байна.

Ийм машин нарийхан завсар, зайгаар багтах чадвартай бөгөөд хэд хэдэн хэсэг болж хуваагдаж, эргэн нийлж, эд зүйлсийг хөдөлгөх, хуурай газар болон усан дээр явах чадвартай аж. Роботыг дууны долгионоор удирддаг байна. Найруулагч Жеймс Кэмероны “Терминатор 2” киноны Т-1000 роботоос санаа авч, энэхүү бүтээлээ хийсэн гэж эрдэмтэд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu