Эдерсон 8 жилийн турш дотуур өмдөө солилгүй тогложээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

Английн “Манчестер Сити”-гийн бразил хаалгач Эдерсон Мораеш сүүлийн 8 жилийн турш тоглолтын үеэр биеэсээ огт салгаагүй, солиогүй нэг зүйлийнхээ тухай ярьжээ. Тэр нь  дотуур өмд гэнэ.

Хөлбөмбөгчид өөр өөрийн гэсэн онцлог сүжиг бишрэлтэй байдаг. Тэгвэл Эдерсоны хувьд нэг л дотуур өмдөө тоглолт бүрд солилгүй өмсдөг ажээ. “Надад нэг л сүжиг байдаг юм. Тоглолтуудад нэг л дотуур өмдтэй гардаг. Аз авчирдаг дотуур өмд байгаа юм. Улирлын турш дотуур өмдөө огт солиогүй юм уу гэж та бодож байна уу? Үгүй шүү, найман жилийн турш огт солиогүй” хэмээн Эдерсон өгүүлжээ.

Тэрбээр 2017 онд Португалын “Бэнфика”-гаас “Манчестер Сити”-д ирсэн. Түүнээс хойш 360 гаруй тоглолтод оролцсон юм. Энэ хугацаанд Премьер лигийн аваргын цомыг 6 удаа өргөөд амжсан.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu