2022 оны хоёрдугаар сараас эхлэн ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ болон клубүүдийг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, Европын Хөлбөмбөгийн Холбооноос зохиож буй тэмцээнд оролцохыг хориглосон. Орос-Украины дайнаас шалтгаалсан энэхүү хоригийг мөдхөн цуцална гэж найдаж буйгаа Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдлээ.
“Мөдхөн бид түүхийн нэгэн хуудсыг эргүүлж, ОХУ-ыг хөлбөмбөгийн ертөнцөд буцаан авчирна гэж найдаж байна. Хөлбөмбөг бол эв нэгдлийн төлөө спорт. Эрчүүд, эмэгтэйчүүд хаанахын хэн байхаас үл шалтгаалан нэгдэн нийлэх ёстойгоос биш хуваагдах ёсгүй.
Улс орнууд эвлэлдэн нэгдэх, хүмүүс хоорондоо эв эеэ олоход хөлбөмбөгийг ашиглахаар бид хичээсээр ирсэн. Тиймээс өнөөгийн ийм хуваагдсан ертөнцөд хүн хүнтэйгээ харилцах бага ч болтугай боломжийг ашиглах хэрэгтэй. Спорт, хөлбөмбөг үүнд хүчтэй нөлөө үзүүлж чадах хүч юм.
Одоо Украины нөхцөл байдлын талаар яриа хүчтэй өрнөж байна. Мөдхөн ОХУ-ыг хөлбөмбөгийн газар нутагт эргэн оруулна гэж найдъя. Энэ нь бүх үйл явцыг харилцан зөвшилцөн шийдвэрлэсний нотолгоо байх болно” хэмээн Инфантино мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )