Роналдо: Залуус аа, одоо байгаагаасаа л таашаал авцгаая

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 06


Португалын шигшээ болон Саудын Арабын "Аль Наср"-н довтлогч Криштиано Роналдо 931 дэх гоолоо уржигдар оруулсан.
Хөлбөмбөгийн ертөнц ойрын жил гаруй хугацаанд түүний 1000 дахь гоолыг тоолон хүлээхээр болчихоод байгаа энэ үед сэтгүүлч түүнээс энэ талаар асуужээ.
"1000 гоолд 69 гоол л дутуу үлдлээ. Та энэ талаар юу бодож байна вэ?" гэхэд Роналдо "Өө залуус аа, зүгээр одоо байгаагаасаа л таашаал авцгаая. Би 1000 гоол оруулна, тийм амжилтад хүрнэ гэж бодохгүй яваа. Болвол болно л биз. Болохгүй бол тэр л биз. Хамгийн гол нь одоо цаг дээрээ л амьдрах нь чухал. Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй шүү дээ" хэмээн хариулжээ.
Энэ улирлыг дуустал Саудын Арабын лиг болон Азийн Аваргуудын лигт нийтдээ Роналдогийн баг 9 тоглолт үлдээд байгаа юм. Харин ирэх зун шигшээ баг нь 4 тоглолт товложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu