Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төвтэй хамтран ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 1259 өрхийг хамруулж, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадавхыг нь сайжруулсан.

Өнөөдөр /2025.04.09/ Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Төгсөлтийн аргачлал хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, төрийн болон төрийн бус байгууллагатай холбон зуучлах, ур чадварыг нь нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu