Английн “Ливерпүүл” 32 настай египет тоглогч Мохамед Салахтай гэрээгээ сунгасан тухайгаа албан ёсоор зарлалаа. Хэдийгээр клубын зүгээс гэрээний хугацааг тодорхой хэлээгүй ч хэвлэлүүд хоёр жилийн гэрээ гэж бичиж байна.
Ингэснээр Салахын явах эсэх тухай савангийн дуурийн эцсийн анги өндөрлөж, Саудын Арабыг зорих зам хаагдлаа.
“Ливерпүүл”-д 2017 онд ирсэнээсээ хойш 393 тоглолтод гарч 243 гоол оруулж, 109 гоолын дамжуулалт өгсөн довтолгооны гол хүчээ ийнхүү авч үлдэж чадав.
Энэ улиралд нийтдээ 32 гоол оруулаад буй нь клубын эзэн Fenway Sports Group-ийг 30-аас дээш насны тоглогчид шинэ гэрээ санал болгодоггүй уламжлалаа эвдэхэд хүргэсэн байна. Салах гэрээний дагуу долоо хоногийн 350 мянган паунд буюу өнөөдрийн ханшаар бол 1.6 тэрбум төгрөгийн цалин авах юм.
Мэдээж, их догдолж байна. Дахиад цом өргөж чадна гэж итгэсэндээ, тоглолтоосоо таашаал мэдэрч буй учраас үлдлээ. Энд би замналынхаа шилдэг улирлуудыг өнгөрөөж, найман жил тоглож байна. 10 жил тоглож чадна гэж итгэж байгаа” хэмээн Салах өгүүлсэн байна.
Ливерпүүл” унаган тоглогч Трент Александер-Арнольдыгоо Испанийн “Реал Мадрид”-д үнэгүй алдахаар болсон гэх мэдээлэл цацагдсан. Тиймээс бас нэгэн чухал тоглогчоо үнэгүй явуулж тэвчээгүй байх талтай. Сүүлийн мэдээллээс харвал Виржил Ван Дайк мөн клубтэйгээ гэрээ сунгах магадлал өндөр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )