33 настай бельги хагас хамгаалагч Кевин Де Брюйн Английн “Манчестер Сити”-гээс энэ улирлыг дуусгаад явна гэдгээ зарласнаас хойш “Этихад”-д гараагүй байлаа. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт фанатуудынхаа өмнө гарч, “Кристал Палас”-т гоол оруулж, гоолын дамжуулал өгсөн юм. Баг нь 5:2-оор хожсон энэхүү тоглолтын дараагаар Де Брюйн Английн өөр багт ч очих боломжийг үгүйсгэсэнгүй.
Надад ирсэн санал бүрийг би сонсож, судалж үзэх болно. Хэрвээ үнэхээр сайн санал тавиад, гэр бүлийнхэн маань дуртай байвал бид хамтдаа ярилцаад шийднэ. Англид үлдэх тухайд уу? Сайн хэлж мэдэхгүй л байна. Магадгүй, үлдэхийг ч үгүйсгэхгүй. Ердөө долоо хоногийн өмнө л би явна гэдгээ зарласан болохоор яг одоогоор хаашаа вэ гэдгээ шийдээгүй байна. Тиймээс хариулахад хэцүү юм.
Хөлбөмбөгт долоо хоногийн дотор шийдвэр гаргах нь цөөн болов уу. Удаан бодож, тунгааж байж шийдэх нь элбэг шүү дээ. Үнэндээ би явах тухай зарласнаасаа хойш гэр бүлийнхэнтэйгээ ч уулзаж амжаагүй л явна” хэмээн Де Брюйн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )