Луис Суарес энэ удаад багийнхаа андыг хазжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14


Мэжор лигийн “Интер Майами” клубт тоглож буй 38 настай уругвай довтлогч Луис Суарес өмнө нь өрсөлдөгч багийнхаа гурван ч хөлбөмбөгчийг хазсан хэргийнхээ улмаас шийтгэл хүлээсэн удаатай. Тэгвэл энэ удаад багийнхаа анд Жорди Альбагийн хурууг хазсан явдал гарчээ.

Хойд Америкийн Аваргуудын лигт “Лос Анжелес”-“ИнтерМайами” тоглоход талбай дээр хоёр багийнхан муудалцаж,барилцаж авчээ. Энэ бужигнаанд оролцох үед Суаресийн мөрөн дээр Жорди Альбагийн гар очиж таарахад өрсөлдөгчөө гэж бодсон уу хурууг нь хазсан байна.

Суаресийн хувьд тоглолтын явцад өрсөлдөгчөө хазна гэдэг гэм биш зан. 2010 онд Нидерландын “Аякс”-т байхдаа “ПСВ Эйндховен”-ий Отман Баккалыг хазсан тул долоон тоглолтод оролцох эрхээ хасуулсан юм.
 


Дараа нь 2013 онд Английн “Ливерпүүл”-д байхдаа “Челси”-гийн хамгаалагч Бранислав Ивановичийг мөн хазаад 10 тоглолтоор шийтгүүлж байлаа. Үүнээс жилийн дараагаар буюу 2014 оны ДАШТ-ий Итали-Уругвайн шигшээ багийн тоглолтын үеэр өрсөлдөгч багийн хамгаалагч Жоржо Кьеллиниг мөрөн дээр хазсаны улмаас хөлбөмбөг тоглох эрхээ дөрвөн сараар хасуулсан юм.
 


“Интер Майами”-д өнгөрсөн жил очсоноосоо хойш Луис Суарес довтлогчийн эрдмээ гайхуулж, 21 тоглолтод 20 гоол оруулсан. Харин энэ улирал эхэлснээс хойш 7 тоглолтод гарахдаа 1 гоолтой яваа ч гэлээ 5 гоолын дамжуулалт өгөөд амжжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.166.196) 2025 оны 04 сарын 14

Хаздаг ч гэсэн мундаг л довтлогч ш дээ, хүн хаздаггүй ч Суаресийн хаана ч хүрэхгүй гарууд зөндөө л байна, шийтгүүлсэн эргэж ирээд гоолдоод л явна ш дээ

0  |  0
Close menu