Парисын олимпын наадмаар шуугиан тарьж, дуулианы эзэн болсон Алжирын боксчин Иман Хэлиф 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд оролцож, алтан медалиа ихэрлүүлэх хүсэлтээ байгаагаа зарлалаа.
Парисын олимпын наадмаас хэдэн сарын өмнө түүнийг эрэгтэй хүний шинж нь давамгайлсан гэж үзсэн тул боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцохыг хориглосон. Гэвч дараа нь олимпын наадмын рингнээ гаргасан төдийгүй бүр аварга болсон билээ. Өрсөлдөгч нь Иман Хэлифтай тулалдахаас татгалзаж, уйлсан ч гэлээ дуулианы эзэн ээлжлэн ялсаар байв. Тэгвэл одоо дээд жиндээ орж, тулалдахаар шийджээ.
“2028 оны олимпын наадмын алтан медалийг хүртэх, үүнийхээ дараа мэргэжлийн бокс руу шилжих төлөвлөгөөтэй. Парист би сэтгэл санааны хувьд бүрэн бэлэн байж чадаагүй. Харин Лос-Анжелест биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэл илүү сайтай очихыг зорино. Одоо жин нэмээд 70 кг-ын жинд орж байх болно. Парист 66 кг-ын жинд тулалдсан ч гэлээ жин ахилаа гээд нэг их хүндрэл гарахгүй гэж бодож байна. Биеийн өндөр маань 180 см шүү дээ. Харин мэргэжлийн боксын хувьд бол сайн гэрээ хүлээнэ. Ашиг сайтай гэрээ байвал татгалзахгүй” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
эрэгтэй байж хүүхнүүдтэй боксдоод гаж донтон