Европа лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Английн "Манчестер Юнайтед" талбайдаа 3:4-өөр хожигдож яваад нэмэлт хоёрдугаар үеийн төгсгөлийн хормуудад гоол угсруулж хожсон.
Хожлын гоолыг оруулсан Харри Магуайр сэтгэгдлээ хэлэхдээ "Ийм чухал тоглолтод хожлын гоол оруулсан чинь сэтгэл их хөдөлгөлөө. Мөн ч их догдолж баярлалаа. Миний үзсэн бас өөрөө оролцсон хамгийн хачин бас хамгийн галзуу тоглолт боллоо.
Энд зургаан жил болохдоо би сайн, мууг олныг л үзлээ. Гэхдээ энэ тоглолт миний эндэх цаг үеийг бүхэлд нь илэрхийлэх шиг санагдана. 2:4-өөр хожигдчихоод та бүхний өмнө гарсан бол одоо юу хэлэхээ ч мэдэхгүй л байх байлаа. Одоо тэгж бодоод ч яахав" хэмээн Магуайр өгүүлжээ.
Магуайрыг ирэх зун явуулна гэсэн мэдээ энэ тоглолтоос хэдэн хоногийн өмнө цацагдсаныг дашрамд сануулъя.
Сэтгэгдэл ( 1 )
Nice