Ц.Анандбазарыг эсэргүүцсэн тоглогчид сонгууль болгохгүй гэж, Хөлбөмбөгийн холбоо цагдаагийн хамгаалалт авна гэж “үзэлцэж байна”  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 24

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгууль ирэх даваа гаригт буюу энэ сарын 28-нд болох юм. Ээлжит бус Их хурлаар шинэ ерөнхийлөгчийг сонгох ёстой.

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн Тоглогчдын Холбооноос мэдэгдэл гаргахдаа  “Бид нэр дэвшигч Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс буруушааж тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түтгэлзүүлэхийг шаардаж байна...Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид, шударга, ил тод зарчмаар хөгжүүлж тамирчид, тоглогчдын эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго юм. Иймд бид Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээн уралдаан /Үйл ажиллагаа/-нд оролцохгүй болохыг мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг өчигдөр үдээс хойш гаргасан.

Үүнийг залгуулаад Монголын Хөлбөмбөгийн Холбоо мөн албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдэгдэл гаргахдаа “...Ээлжит бус Их хурлын үеэрх оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Монголын Хөлбөмбөгийн Холбооноос Цагдаагийн байгууллахад хандаад буйг үүгээр илэрхийлье. Жич: Аливаа тамирчин болон баг нь МХБХ-ны хуваарьт тэмцээн, уралдаанд оролцохгүй байх нь Олон улсын Хөлбөмбөгийн Холбооны дүрмийн дагуу хариуцлага хүлээх заалттай болохыг сануулъя” хэмээн цохон тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, Их хуралд саад хийх гэвэл Цагдаагийн байгууллагаар хамгаалуулна, мөн тамирчид тэмцээндээ оролцохгүй бол хариуцлага хүлээлгэнэ гэсэн утгыг энэ мэдэгдэлд дурдсан байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоог тойрсон, энэ Холбооны санхүүгийн асуудал, хөлбөмбөгийн хөгжлийн талаарх яриа өрнөсөөр байдаг. Тэгвэл сонгуулийн өмнө ийнхүү Хөлбөмбөгийн Холбоо болон Тоглогчдын Холбооны тэмцэл улам ширүүслээ. Тоглогчдын Холбоог шигшээ багийн тоглогч Д.Төрбат ахлаж байгаа. Мөн энэ холбоонд шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш нарын зэрэг хөлбөмбөгчид багтаж буй юм.

Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн хуваарийг харвал маргааш 19:15 цагаас Ховд – Брера Илч багуудын тоглолтыг товлосон.

Үнэхээр хөлбөмбөгчид нэгдэж, энэхүү тоглолтод оролцохгүй байж чадах уу? Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит бус Их Хурал хэрхэн өрнөх вэ зэрэг нь хөлбөмбөгт сонирхогчдын хувьд сонирхолтой, хүлээлт үүсгэсэн үйл явдлууд болох нь ээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
azaa(102.89.69.61) 2025 оны 04 сарын 25

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  0
Дэмжигч(59.153.115.134) 2025 оны 04 сарын 24

Тоглогчид нь эв нэгдэлтэй байж бүгдээрээ ”ажил хаялт”-аа амжилтад хүргэх хэрэгтэй.энэ заваан улс төр,олигархиудаас ангид байх ёстой

0  |  0
Close menu