Парисын олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жинд түрүүлсэн Алжирын тамирчин Иман Хэлифий арчдасын шинжилгээ заавал өгч, хүйсээ нотолж байж тэмцээнд оролцох ёстой нэж World Boxing хэдэн хоногийн өмнө мэдэгдсэн.
2023 онд түүний шинжилгээний хариуг харахад эмэгтэй биш эрэгтэй хүнийхтэй илүү төстэй байсан гэсэн үндэслэлээр ДАШТ-д оролцуулаагүй ч ОУОХ-ын ерөнхийлөгч асан Томас Бах шинжилгээний хариуд эргэлзсэн учраас 2024 оны Парисын олимпын наадамд оролцуулсан. Ингээд дуулиан дэгдсэн.
Тэгвэл Иман Хэлифийг заавал шинжилгээ өгч, эмэгтэй гэдгээ нотолж байж эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд оролцох ёстой гэж мэдэгдсэнийг “Харри Поттер”-ийн зохиолч эмэгтэй Жоан Роулинг баяртайгаар дэмжиж буйгаа илэрхийллээ. Зөвхөн баярлаад ч зогсохгүй Парисын олимпын наадмын алтан медалийг нь хураах ёстой гэжээ.
“Энэ бол эмэгтэйчүүдийн ялалт. Одоо Иман Хэлиф гэгч нь бүсгүйчүүдийг рингэн дээр үхтэл нь зодож чадахгүй. Эмэгтэйчүүд амьдралдаа бие, сэтгэлийн ямар их бэрхшээл зовлон туулдгийг та бага ч атугай гадарладаг бол арчдасын шинжилгээ өгөх нь тэр зовлонгийн дэргэд шүдээ угаахтай адил зүйл гэдгийг ойлгоно байх. Хэрвээ та бүхэнд дахиад тэнэг мулгуу асуулт байгаа бол түүнийгээ мартсан нь дээр” гэж Жоан Роулинг мэдэгджээ. Мөн Өөр хүйсний хүн Олимпын наадамд түрүүлсэн тул алтан медалийг хураах ёстой гэж уриалжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Уг нь хүйсийг ялгаварлан гадуурхалгүйгээр зохицуул гэж ОУОХороо гэж бгаа учир тэд ажилаа дутуу хийж бна ш дээ.Ийм завсарын гормон хүйстэй олон ч хүн энэ дэлхийд бгаа шүү дээ.Тэдэнд зориулж бас нэг хүсын төрөл гаргавал зүгээр гэж бодох юм.Яг л анх хөл бөмбөг зөвхөн эрчүүд бсан бол одоо цагт эр эм мөн бүх насныханд зориулсан зэрэглэл тогтоож өрсөлдүүлдэг шиг.Дааврын өөрчилөлттэй хүйсийн төрөл гээд бас л сонин бөгөөд гадуурхалгүй эгш эрхтэй л болох бх даа.
Энэ хүн бол боовгүй ч гэсэн эрэгтэй хүний ХУ хромосомтой болохоор эрэгтэй хүн мөн. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн боовоо авахуулчихвэл эмэгтэй гэж тооцохгүй биз дээ.
Эмэгтэй эмчээр бандаашийн нь тайлуулаад харчихад л болмоор юм?
ЗӨВ ШҮҮ. ЕР НЬ ЭР ЭМ НЬ МЭДЭГДЭХГҮЙ НӨХДҮҮДИЙГ ЭРХТЭНГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЯДАЖ РЕНТГЕНЭЭР ААРЦАГ ЯСНЫ ЯЛГААГ ГААЛИАР ОРЖ ИРЭХЭД НЬ Л ӨӨРТ НЬ МЭДЭГДЭХГҮЙГЭЭР ШАЛГАДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.
макрон еврейг дэмждэг гомонууд энийг Оростой холбож муулахгүй юм уу хахахаха