Роналдогийн бие хамгаалагч цалингийнхаа тухай ярьжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалын Мадэйра аралд мэндэлсэн Криштиано Роналдо Дос Сантос Авэйро бол өнөө цагийн хамгийн алдартай оддын нэг. Тиймээс ч үргэлж хувийн бие хамгаалагчтай байдаг.

Испанийн “Реал Мадрид”-д байхад нь дөрвөн жилийн турш хувийн бие хамгаалагчаар нь ажилласан марокко гаралтай Бухари Хичман цалин хэдийг авдаг байснаа болон эрсдэлийн талаар ярьжээ.

“Хоногтоо 1000 еврогийн цалин авдаг байсан. Үйлчлүүлэгчийн хувийн байдлаас бидний ажил шууд шалтгаалдаг. Миний хувьд Криштиано Роналдотой дөрвөн жил гаруй хамт ажилласан. Гэхдээ амийг нь хөнөөх гэх юмуу эсвэл тийм сүрдүүлэг ирж байгаагүй учраас их эрсдэлтэй ажил гэж хэлэхээргүй.
 

Харин фанатууд, жирийн иргэд хулгай хийж, биед нь хүрэх зэргээр бага зэргийн аюул тарьж байсан тохиолдол бий.

Ер нь бидний амьдралд хэзээ ч аюул учирч болзошгүй гэдгийг бодож, их сэрэмжтэй байх хэрэгтэй. Заримдаа бид үйлчлүүлэгчээ хамгаалахын тулд амиа ч өгөх тохиолдол гардаг. Хаашаа явж байгаа, хэн тэнд байгаа, гарц, орц нь ямар зэргийг үргэлж маш сайн мэдэж байх хэрэгтэй болдог.
 


Бие хамгаалагчдын ажил бол их эрсдэлтэй. Хэрвээ галт зэвсэг хэрэглэх шаардлага гарвал хэрэглэх л болно. Хамгийн гол нь тулсан үед маш хурдан зөв сэтгэж, асуудлыг түргэн шийдэж, богино хугацаанд аюулгүй байдлыг хангах ёстой.

Криштиано Роналдогийн хувьд бол миний ажиллаж үзсэн хүмүүсээс хамгийн шилдэг босс. Бид хоёр маш сайн харилцаатай байсан.
 


Амийг нь бүрэлгэх, барьцаалах гэсэн тохиолдол гарч байгаагүй учраас эрсдэл багатай үйлчлүүлэгч гэж хэлж болно. Гэхдээ галзуу фанатууд болон папараццчдын зарим тэнэг үйлдлээс болж асуудал үүсэж байсан” хэмээн Бухари өгүүлжээ.

 

 

Close menu