Унгар улсын нийслэл Будапешт хотын Ласло Папын нэрэмжит спортын ордонд энэ сарын 13-20-нд Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д 93 улсын 557 тамирчин оюун ухаан, хүч тамираа сорин өрсөлдөх юм.
Ласло Паппын талаар хоёрхон өгүүлбэр бичье.
Ласло Папп 1948, 1952, 1956 оны Олимпын аварга, цуутай боксчин байлаа. Түүний нэрэмжит спортын ордныг 2003 онд нээсэн бөгөөд 12500 үзэгчийн багтаамжтай.
ДАШТ-д Монголын шигшээ баг 18 тамирчнаа илгээлээ. Үүн дээр багийн тэмцээнд өрсөлдөх хоёр жүдоч нэмэгдэнэ.
Эхлээд эмэгтэй тамирчдаа танилцуулъя. Зургаан жинд 9 эмэгтэй жүдоч очсон. 48, 63 болон 70 кг-ын жинд давхарлаж хоёр тамирчин сойж байна. Харин 52, 57, 78 кг-д тус бүр нэг жүдоч барилдах юм.
Эмэгтэйчүүдийн шигшээд багтан Унгарт очсон 9 тамирчны 4 нь 18-19 настай. Өөрөөр хэлбэл, хашир туршлага, залуу насны эрч хүч цогцлоосон баг илгээжээ.
ДАШТ-д оролцож эмэгтэй жүдочид:
-48 кг: Г. Наранцэцэг, Ж. Анударь
-52 кг: Л. Сосорбарам
-57 кг: Т. Ариунзаяа
-63 кг: Л. Энхрийлэн, Б. Ганхайч
-70 кг: Д. Есүй, Б. Ням-Эрдэнэ
+78 кг: А. Адъяасүрэн
Жин тус бүрээр танилцуулъя:
48 кг:
Нэр: Ганбаатарын Наранцэцэг
Нас: 30
Жин: 48 кг
ДАШТ: 6 дахь
Олон улсын амжилт:
Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Залуучуудын ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ-ий хүрэл, “Их дуулга”- ын хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл, Гран-При тэмцээний хоёр хүрэл медаль
Манай туршлагатай, иртэй, шилдэг жүдочдийн нэг. Энэ жилийн форм ерөнхийдөө сайн байгаа. 48 бол манай шилдэг жүдочдын амжилтаа гайхуулж, бахархуулсаар ирсэн жин.
Энэхүү уламжлалыг Г.Наранцэцэг үргэлжлүүлнэ гэсэн найдлага байна. Зургаа дахь ДАШТ-дээ оролцож байгаа нь туршлагыг нь шууд илтгэнэ.
Нэр: Жамсрангийн Анударь
Нас: 18
Жин: 48 кг
ДАШТ: Анхных
Олон улсын амжилт: Өсвөрийн ДАШТ-ийн мөнгөн медальт, Ази тивийн Өсвөрийн АШТ-ий алтан медальт, Душанбэгийн “Их дуулга”-ын алтан медальт
Монголын жүдогийн ирээдүй гэгдэж буй залуу тамирчдын нэг бол Жамсрангийн Анударь. Дөнгөж 18 настай. Ж.Анударийн хувьд олон жилийн турш Монгол улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд гаргах бүрэн боломжтой охин. Анхныхаа ДАШТ-д оролцож байна. Токиогийн “Их дуулга”-д маш сайн барилдаж, медаль хүртчих тун дөхсөн. Энэ жил Душанбэгийн “Их дуулга”-д түрүүлж, иртэй, тэвчээртэй гэдгээ бэлхнээ харуулсан.
52 кг:
Нэр: Лхагвасүрэнгийн Сосорбарам
Нас: 24
Жин: 52 кг
ДАШТ: 5 дахь
Олон улсын амжилт: 2019 оны Өсвөрийн ДАШТ-ий аварга, 2018 оны Өсвөрийн Олимпын мөнгөн медальт, “Их дуулга”-ын 4 мөнгө, 3 хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медаль, Азийн АШТ-ий хүрэл медальт
Энэ жинд Монголоос Л.Сосорбарам давхарлалгүй ганцаараа очлоо. 24 настай, тамирчны яг ид насан дээрээ Унгарын татамид гарах гэж байна. Л.Сосорбарам бол багаасаа тодорч гарч ирсэн жүдоч. Өнгөрсөн жил Азийн АШТ-ий хүрэл медаль хүртээд, Абу Дабигийн “Их дуулга”-д мөнгөлж, Ташкентийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн. Туршлагатай бол туршлагатай, амжилт гаргадаг нас дээрээ ирчихсэн.
57 кг:
Нэр: Тэрбишийн Ариунзаяа
Нас: 18
Жин: 57 кг
ДАШТ: Анхных
Олон улсын амжилт:
2024 ны Өсвөрийн ДАШТ-ий аварга, Азийн өсвөрийн АШТ-ий хүрэл медальт, Азийн залуучуудын АШТ-ий мөнгөн медальт, Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт
Өсвөрийн ДАШТ-ий алтан медалийг эх орондоо анх авчирсан Тэрбишийн Ариунзаяа энэ жинд анх удаагаа насанд хүрэгчдийн ДАШТ-д барилдах гэж байна. Одоо дөнгөж 18 настай. Гэхдээ их хэрсүү, эрэмгий тамирчин. Их найдлагын эзэн болсон охин. Токиогийн “Их дуулга”-д япончуудыг хямрааж, хүрэл медалийг тэвчээр, тэнхээгээрээ хүртэж, Дэлхийн хараанд өртсөн. Анхныхаа ДАШТ-д цойлоод гараад ирэх ч юм билүү, найдаж харъя.
63 кг:
Нэр: Лхагватогоогийн Энхрийлэн
Нас: 26
Жин: 63 кг
ДАШТ: 5 дахь
Олон улсын амжилт: ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2017 оны Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Их дуулга”-ын 1 алт, 5 хүрэл медальт, Гран-При тэмцээний 1 алтан медальт
Энэ удаагийн Монголын шигшээ багийн толгой бөхчүүдийн нэг бол гарцаагүй Л.Энхрийлэн. Тэрбээр 57 кг-аас жин өгсөж 63 кг-д барилдах болсон.
Энэ удаад ч шинэ жиндээ өрсөлдөх гэж байна. Сүүлийн гурван ДАШТ дараалан хүрэл медалийн төлөө барилдахдаа хоёрт нь ялсан. Энэ жилийн ДАШТ-д медаль хүртэх, хүрлийнхээ өнгийг өөрчлөх боломжтой шилдэг жүдоч гэж найдаж байна.
Нэр: Болдын Ганхайч
Нас: 30
Жин: 63 кг
ДАШТ: 7 дахь
Олон улсын амжилт:
Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Их дуулга”-ын 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальт, Гран-При тэмцээний 1 мөнгө, 2 хүрэл медальт
63 кг-ын жинд Монголын шигшээ хоёр тамирчнаа давхарлаж илгээлээ. Болдын Ганхайч 7 дахь ДАШТ-ийнхээ татами дээр гарах болно. Сар гаруйн өмнө Душанбэгийн “Их дуулга”-д түрүүлсэн нь Унгарын дэвжээнээс медаль хүртэх найдлага төрүүлсэн. Хал үзсэн туршлагатай тамирчин.
70кг:
Нэр: Дарханбаатарын Есүй
Нас: 18
Жин: 70 кг
ДАШТ: Анхных
Олон улсын амжилт: Азийн Өсвөрийн АШТ-ий мөнгөн медальт
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д 18, 19 настай дөрвөн гялалзсан сайхан охиноо илгээлээ.
Тэдний нэг бол ДАШТ-ий дарийн утааг анх удаа үнэрлэж, ирээдүйн замналынхаа эхийг тавих гэж буй Д.Есүй юм. Энэ жилийн Азийн АШТ-д барилдаж, медаль хүртэх тун дөхсөн.
Нэр: Батсуурийн Ням-Эрдэнэ
Нас: 19
Жин: 70 кг
ДАШТ: 3 дахь
Олон улсын амжилт: 2022 оны Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт
70 кг-ын жинд мөн давхарлаж, 18 болон 19 настай хоёр тамирчнаа илгээсэн. Б.Ням-Эрдэнийн хувьд залуу гэхэд харьцангуй том тэмцээний уур амьсгалыг мэдэрчихсэн, Азидаа амжилт гаргачихсан жүдоч. Одоо ДАШТ-ий медалийн төлөө хүчээ шавхан барилдах болно.
+78 кг:
Нэр: Амарсайханы Адъяасүрэн
Нас: 25
Жин: + 78 кг
ДАШТ: 5 дахь
Олон улсын амжилт: Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Их дуулга”-ын хошой мөнгөн медальт, Гран-При тэмцээний гурван хүрэл медальт
+78 кг буюу үнэмлэхүй жинд А.Адъяасүрэн хүчээ үзнэ. Азийн наадмын хүрэл медальтай, тивийн АШТ-ий мөнгө, хүрэлтэй А.Адъяасүрэн хүнд жинд улсынхаа нэрийг тахалж яваа тамирчин бүсгүй. Өмнө нь ДАШТ-д дөрвөн удаа оролцсон. Энэ удаад илүү сайн барилдах нас, туршлага эгнэж жигдэрч ирж буй тамирчин.
Сэтгэгдэл ( 7 )
Алтан медаль авч амжилтаараа гялалзаж чадах уу, шалыг бол ч гялалзтал арчидгаараа арчих л байх л даа, шалыг гялалзуулахаа яриад байгаа юм болов уу даа
Үнэн чадалтай бол алт аваад ир , хэн ч сайхан яриж чадна .\n
Үнэн чадалтай бол алт аваад ир , хэн ч сайхан яриж чадна .\n
SEXSEER VANXANDI80955877BOOBN XXNO ANUSDN
зарим мэдээллүүд нь буруу л байна. Ялангуяа амжилтууд нь. Сайн судлаад бичвэл
Гялалзах гэж яваад шал арчаад л ирдэг дээ, хөөрхийс, яах вэ гялалзах гэсэн санаа нь сайхан л юм даа, кк
Mongol chuud mungu tulj татами theverj uguud irdeg gavyatai doroi yumuud shine zaluu chuudiig yavuulj uzeech danaal uleg bolson татами theverlegch nariig hezeech buu yavuulj uzeech thag mungunii garz