Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба “ISO 9001:2016” стандарт нэвтрүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба “ISO 9001:2016” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Чанарын менежментийн тогтолцоог байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжүүлж ажиллах нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үзүүлж буй үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг тогтвортой хөгжүүлэх, үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжийг бий болгох юм.

2023 оноос"MNS ISO 9001:2016" чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажилласан ба 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “MNS ISO 9001:2016” чанарын менежментийн тогтолцоо стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага болж "Баталгаажуулалтын гэрчилгээ"-гээ гардаж авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu