Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр эхэлнэ. Тэмцээн зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдэд болно.
ДАШТ-д 93 улсын 557 жүдоч өрсөлдөх тэмцээнд Монголын 20 жүдоч зодоглоно. Тэмцээний жин тус бүрд дараах тамирчид өрсөлдөх бол холимог багийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдийн 90 кгд Ц.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн +78 кгд Д.Номинзул өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ.
“Будапешт-2025” жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр эмэгтэй 48 кг-д Ж.Анударь, Г.Наранцэцэг, эрэгтэй 60кг-д Э.Ариунболд, К.Ёолк нар зодоглоно.
Эрэгтэй тамирчид
Эмэгтэй тамирчид
Монголын их спортын шигшээ баг тамирчид өнө эртнээс Унгарын нийслэл Будапешт хотноо болсон тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасаар ирсэн сайхан уламжлалтай.
Булган сүүлтэй Будапешт хотоос цагаан өмсгөлтнүүд минь медалийн ургацтай ирэх болтугай.
Жүдо бөхийн ДАШТ-ийг С1 телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.
Хэсгийн барилдаан
6 сарын 13: Эрэгтэй -60 кг, эмэгтэй -48 кг /17:30 цагт/
6 сарын 14: Эрэгтэй -66 кг, эмэгтэй -52 кг /17:00 цагт/
6 сарын 15: Эрэгтэй -73 кг, эмэгтэй -57 кг /17:30 цагт/
6 сарын 16: Эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг /17:00 цагт/
6 сарын 17: Эрэгтэй -90 кг, эмэгтэй -70 кг /17:00 цагт/
6 сарын 18: Эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг /17:00 цагт/
6 сарын 19: Эрэгтэй +100 кг, эмэгтэй +78 кг /17:30 цагт/
6 сарын 20: Холимог баг /16:00 цагт/
Финал: 00:00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )