Өнөөдөр барилдах Монголын 4 жүдочийн эхний өрсөлдөгчид хэн бэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

2025 оны Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ өнөөдөр албан ёсоор үүдээ нээж байна.

Дэлхийн 93 улсын 557 жүдоч цугласан энэхүү тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Монгол улсаас тус хоёр жинд тус бүр хоёр бөх илгээсэн. Өөрөөр хэлбэл, Монголын дөрвөн бөх өнөөдөр Ласло Паппын нэрэмжит ордонд дэвссэн татами дээр гарч, Дэлхийн медалийн төлөө ур ухаан, хүч чадлаа сорих юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 29 настай, хашир туршлагатай Э.Ариунболд, мөн анх удаа Дэлхийн татамийн шидийг үзэх К.Ёолк нар барилдана.
 


К.Ёолкийн эхний учраа нь АНУ-ын Жонатан Ян таарчээ. Ян бол өнгөрсөн жил Дэлхийн залуучуудын АШТ-нд түрүүлж, АНУ-ын түүхэн дэх тус тэмцээний аварга болсон анхны тамирчин болсон залуу юм.

Аав, ээж нь солонгос. Хоёулаа Америкт танилцсан юм билээ.
 


Яныг гурван жилийн дараа буюу 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд гоцолж магадгүй хэмээн тооцож, энэ жинд давхарлан авчирсан юм.
 


Э.Ариунболдын эхний өрсөлдөгч нь Узбекистаны Бахром Ботуров. 22 настай энэ жүдоч энэ жил Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн. Энэ бол түүний олон улсын насанд хүрэгчдийн ангиллын анхны том тэмцээн нь болсон. Амжилттай сайн барилдсан тул Унгарт авчирсан. Ингээд хоёр бөхийнхөө эхний учрааг юу ч гэсэн танилцуулчихлаа.

Одоо эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн Г.Наранцэцэг болон Ж.Анударь нарынхаа өрсөлдөгчийг дурдая.
 


Хашир туршлагатай мастер Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөсөн байна.

Түүнтэй хоёрдугаар тойрогт  Хятадын Хүи Синран, Мальтын Катрина Эспозито нарын хэн ялсан нь барилдана.
 


Хятадын 21 настай Хүи Синран бол өнгөрсөн жилийн Дэлхийн залуучуудын аварга. Өмнөд хөршийн их найдлага тавьж буй залуу бөхчүүдийн нэг. Багаасаа хөнгөн атлетикаар хичээллэж байгаад 12 настайгаасаа жүдогийн эрдэмд суралцаж эхэлсэн юм билээ.

Харин Катрина Эспозито Парисын олимпын наадамд оролцсон тамирчин. Мальта улсаас ДАШТ-д ирсэн хоёр жүдочийн нэг юм.
 


48 кг-ын жинд Ж.Анударь анх удаагаа ДАШТ-ий татамид гарах гэж байна. Душанбэгийн “Их дуулга”-д түрүүлсэн эвлэгхэн барилдаантай, өрсөлдөгчдөө бол их эвгүй Ж.Анударь сугалаагаар Вьетнамын 31 настай Хоан Ти Тинтэй таарчээ.

Унгарт болж буй тэмцээн учраас цагийн зөрүүгээс шалтгаалан Улаанбаатарын цагаар 17:30-д барилдаанууд эхэлнэ. Финалын барилдаан 00:00-д эхлэхээр байна. Та бүхэндээ өнөөдөр барилдах монгол жүдочдын эхний өрсөлдөгчдийг товчхон танилцууллаа. Хоёр жингийн сугалааг дороос харна уу.
 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.135) 2025 оны 06 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.68.135) 2025 оны 06 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Ган.(66.181.186.105) 2025 оны 06 сарын 13

Илүү хошуу дүрэх хэрэггүй дээ./Чи бол бүүр шалны алчуураар дор шүү дээ.

0  |  0
Зочин(66.181.176.18) 2025 оны 06 сарын 13

Энэ Ариунболд, Басхүү энэ тэр гэсэн дархлагдсан шалны алчууруудаасаа одоо татгалзаж болдоггүй л юм байх даа, одоо эднээс юу хүлээж, юу горьдох, ид үе нь аль эрт өнгөрөөд, чөлөөт уналтаар унаж яваа улс ш дээ

0  |  0
Close menu