Өнөөдөр барилдах Монголын гурван жүдочийн өрсөлдөгчид хэн бэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 14

Жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр Монголын баг тамирчид медаль хүртэж, ард олноо баярлуулсан бол өнөөдөр гурван бөх барилдах гэж байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд бидний сайн танил, олон ч жил Дэлхийн татамид эр сур шиг эрчилж яваа Ёндонпэрэнлэйгийн Басхүү, мөн хашир туршлагатай мастеруудын нэг Баттогтохын Эрхэмбаяр нар хүчээ сорино. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Лхагвасүрэнгийн Сособарам барилдана.
 


Б.Эрхэмбаярын өрсөлдөгчөөс эхэлье. Эхний тойрогт Литвын 19 настай залуухан тамирчин Шимас Поликевичюстай сугалаа таарсан. Энэ залуу Дэлхийн өсвөрийн АШТ-ий хүрэл медальтай. 29 настай хашир мастер хэрвээ залуу өрсөлдөгчөө ялбал дараагийн учраа нь Францын Валидэ Хьяр байх болно. Хьяр бол 20-тойдоо тодрон гарч ирсэн марокко гаралтай тамирчин. Олимпын наадамд хоёр ч оролцчихсон, Дэлхийгээс 2023 онд хүрэл медаль хүртсэн сэтгэлзүй сайтай, эрэмгий маягийн жүдоч.
 


Гэхдээ манай Б.Эрхэмбаяр түүнтэй хоёр удаа тааран барилдахдаа хоёуланд нь ялсан. 2022 онд Улаанбаатарын “Их дуулга”-ын шөвгийн дөрөвт ялаад дараа жил нь нутагт нь буюу Парисын “Их дуулга”-ын мөн шөвгийн дөрөвт таарахад дахин ялсан.
 


31 настай Ё.Басхүү 5 дахь ДАШТ-дээ очлоо. Дөрвөн жилийн өмнө Унгарын татамиас Дэлхийн аваргын эхний хүрэл медалиа хүртсэн. Түүний дараа жил өнжөөд дахиад нэг хүрэл нэмсэн. Хэрвээ энэ графикаар явах бол энэ удаад дахиад медаль хүртэх учиртай.

Эхний өрсөлдөгч нь Эстонийн 21 настай Вильяр Липард таарчээ. Хэнээс ч айдаггүй гэж үнэлэгдсэн энэ залуу Эстонийн Олимпын анхны алтан медалийг хүртэнэ гэсэн мөрөөдөлтэйгээ ярьсан байдаг.


Хэрвээ түүнийг ялбал Ё.Басхүү онжав Гүржийн Важа Маргвелашвилитай барилдана. Олимпын мөнгө, Дэлхийн хошой хүрэлтэй Маргвелашвилитай Ё.Басхүү өмнө нь хоёр таарахдаа хоёуланд нь ялсан. Эхлээд 2022 онд Парисын “Их дуулга”-д шөвгийн дөрөвт ялсан бол дараа нь 2023 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулж, нэмэлт цагт ялсан юм. Өөрөөр хэлбэл бие биенийхээ барилдааныг маш сайн мэдэх бөхчүүд.
 


Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарамын эхний учраа нь АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой. Сугалаа хоёр монгол бүсгүйг хооронд нь ийнхүү тааруулжээ. Манай хоёр бүсгүй өмнө нь Абу Даби болон Токиогийн “Их дуулга”-д хоорондоо тааран барилдахад ээлжлэн нэгнээ ялсан. Өнөөдөр хайнаа хагалж таарах нь.
 


Жүдо бөхийн ДАШТ-ийг С1 телевиз шууд дамжуулж, нэрт тайлбарлагч Шижирээ маань "өнгөтөөр ярьж", өргөн хүрээнд тайлбарлаж байгаа. Өнөөдрийн барилдаан бусад өдрийнх шигээ УБ цагаар 17:30-д эхэлнэ. Финалын барилдаан шөнө 00:00-ээс эхлэх юм.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.190.207) 2025 оны 06 сарын 14

Сая тэмцээн харав,одоо боль-амжилт нь ажилгүй 2жил болж байгаа Басхүү,Эрхэмбаяр,Сосорбарам,Ариунболд та нар минь залуустаа зайгаа тавьж өгвөл дээр болсон байна.Бусад орны тамирчдыг ч харахад үэ солигдож байгаа юм байна

0  |  0
DR. ADITYA(102.89.68.135) 2025 оны 06 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
zochin(49.109.130.22) 2025 оны 06 сарын 14

ta 3bolioch oi gutah yum ta 3iluu chadvarlag zaluus zunduu bhad busdad gai bolj baih yum odoo ta 3vaas zalgaj bna daraanuud gainuudad yah gej mungu bolomj olgodog bna dahij buu uzeegdeech

0  |  0
Зочин(202.126.90.109) 2025 оны 06 сарын 14

Басхүү больсон байна дээ, нөгөө хоёр нь угаасаа тодорхой жуулчид

0  |  0
Close menu