“Гурвансайхан” нисэх буудлыг 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөхөөр зорьж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 23

“Гурвансайхан” нисэх буудлыг 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зорьж байна гэж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдлээ. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын аялал жуулчлалыг дэмжиж, нэгжилд авах жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд говийн бүс нутгийн дэдбүтэц, агаарын тээврийг хурдтайхөгжүүлэх ажил маш чухалд тооцогдож байна. Энэ том ажлын хүрээнд нэн тэргүүнд Өмнөговь аймгийн нисэхбуудлын аэродромын их засвар, шинэчлэлийн ажлыг 2025 оны 4 сарын21-ний өдөр эхлүүлж, 55 хоногийнхугацаанд багтаан амжилттай хийж дуусгалаа. Цаашид дараа дараагийнаэродромуудыг маш богино хугацаандбарьж, томоохон бүтээн байгуулалтуудыгмонголын замын компаниуд барьж чаднагэдгийг үүгээр баталж чадлаа гэв. 

Гурвансайхан нисэх буудлын хувьд 2024 онд нийт 2 134 нислэг үйлдэж, дотоодын 27 137 зорчигч, гадаадын 33972 жуулчин тээвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу цаашид Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх үйл ажиллагааг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Шинэ зурвастай болсноор нэн тэргүүнд аюулгүй байдал хангагдаж байгаа бөгөөд гадаад дотоодын жуулчдын урсгал нэмэгдэх эдийн засгийн эерэг үзүүлэлттэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онгоц(103.212.119.151) 2025 оны 06 сарын 23

Хөөрөх, буух зурвасыг унадаг дугуйнд биш онгоцны дугуйнд зориулж стандартын дагуу хийдэг шүү Дэлгэрсайхаан!!!!

0  |  0
Close menu