Ламин Ямаль 18 нас хүрэхээсээ өмнө олон зүйл амжуулж яваа ажээ. Европын аварга болчихсон, мөн “Алтан бөмбөг”-т өрсөлдөх хүсэлтэй, өөрт нь найдлага бий гэдгээ ч хэлчихсэн.
Тэгвэл хувийн амьдралдаа ч гэсэн “бужигнуулж” буй сурагтай. Хэдхэн хоногийн өмнө 13 насаар эгч инфлүнсэр эмэгтэйтэй Италид хамтдаа амарч буй тухай мэдээ, гэрэл зургууд хэвлэлээр цацагдсан. Гэвч Ламин Ямаль тэр эмэгтэйг өөрийнхөө амраг биш гэж мэдэгдсэн юм.
Дараа нь Бразилын наргиан цэнгээнд дуртай од Неймарын Рио-де-Жанейро дахь гэрт очиж, хэд хоног хамтдаа амраад амжсан. Неймар бол Ямалийн багаасаа биширч өссөн шүтээн нь гэдгийг ч хэлсэн.
Үүн дээр дахиад нэг мэдээ нэмэгдлээ. Энэ мэдээг “томчууд”-ын киноны од, 29 настай Кладиа Бавель задалжээ.
“Надад Ламинаас ирсэн хэдэн мянган зурвас бий. Тэр зурвасуудад байгаа газраа хүрээд ирэхийг байн байн гуйсан, үдэшлэгт зугтаа очихыг урьсан нь бий. Насанд хүрээгүй ч гэлээ хамтдаа байж болно гэсэн зөвшөөрөлтэй ч гэж бичсэн байгаа. Гэхдээ би гуйлтыг нь биелүүлээгүй. Яагаад гэвэл тэр насанд хүрээгүй.
Одоо болохоор намайг эхэлж санал тавьсан мэтээр ярих болжээ. Өөрөө эхэлж хаягийг минь хайж олж, харилцчихаад худлаа ярьж эхэлсэн. Бид хоёр хэд хэдэн шоу цэнгүүнд тааралдсан атал огт уулзаж байгаагүй ч гэсэн байна дээ.
Тэгсэн саявтархан хоорондын зурвас, харилцаагаа дэлгэвэл муу юм болно гэж сүрдүүлсэн. Хэнд ч, юу ч хэлэхгүй байхыг надаас шаардсан. Төсөөлөөд үз дээ” гэж Клаудиа Бавель мэдэгджээ.
Харин Ламин Ямаль энэ мэдэгдлийн дараагаар онлайнаар харилцаж байснаа хүлээн зөвшөөрсөн ч тааралдаж, уулзаж байгаагүй гэж хэлсэн байна.
Клаудио Бавель залуу испани хөлбөмбөгчтэй юу гэж зурвас бичиж байснаа ч ярьсан аж.
“Намайг гэртээ хүрээд ирээч гэж тэр хэлсэн. Тэгэхээр нь би чамаас 11 эгч юм байна шүү дээ. Энэ талаар бодсон юм уу? гэхэд “Үгүй ээ, эгч байвал бүр гоё шүү дээ“ гэж хариулсан. Намайг насанд хүрээгүй хүнтэй учирсан гээд бариад хорьчихвол яах вэ? гэж асуусан чинь “Тийм юм болохгүй, амлаж байна” гээд байсан. Тэгээд бас өөрийнх нь насны тухай дэмий юм битгий бод гэж хэлсэн” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )