Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НЗД-ын  Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар Азийн Хөгжлийн Банкны Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал Синди Киснерос-Тиангко болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

НИТХ-ын дарга А.Баяр Азийн Хөгжлийн Банк Монгол улсын эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд олон чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.  Айл өрхийн амьдралын чанарыг сайжруулах, тогтвортой орчин бүрдүүлэх, төвийн эрчим хүчний системийн нийлүүлэлт, төлбөрөөс ангид болгох, өрхийн түлээ, нүүрсэнд зарцуулдаг бууруулах боломж нь сэргээгдэх эрчим хүч гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр онцлов. Иймээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийг нийслэлийн зүгээс дэмжинэ гэлээ.

Талууд Улаанбаатар хотын гэр хороололд нарны сэргээгдэх эрчим хүч ашиглахад шаардагдах анхан шатны хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр санал солилцсон юм.

НЗД-ын  Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлж буй зарим ажлуудаасаа танилцуулав. Тэрбээр, 2025 онд  51000 айлыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна. Газ болон цахилгаан халаагуурт бүрэн шилжсэн, гал түлдэггүй өрхөд хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар онцоллоо. Нарны панел, сэргээгдэх эрчим хүч, ус төрөгчийн эрчим хүч, орон сууцжуулах зэрэг бодлогыг орхигдуулахгүй гэлээ. Нийслэл хот 2028 онд гэхэд 1000 айлыг нарны панел буюу сэргээгдэх эрчим хүчээр холбох төлөвлөгөөтэй явж байна. Өнгөрсөн онд 47 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбосон. Энэ жил Чингэлтэй дүүргийн 200 айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбохоор ажиллаж байна гэлээ.

Азийн хөгжлийн банкны төлөөллүүд Улаанбаатар хотын гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд өвлийн цаг агаарт зохицсон технологи, техникийн шийдлийг боловсруулах, техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх нь үр ашигтай. Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь хямд зардалтайгаас гадна, дотоод нөөц баялагт тулгуурладаг тул Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж төслийн баг үзэж байгааг илэрхийлэв. Дараагийн уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төсөлд гарын үсэг зурахаар тохиролцов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.188.132) 2025 оны 06 сарын 26

Ger xoroololgui baishin xoroolold Urd ogt baigaagui agaariig zoriud boxirduulax yum xorlox ajillagaa xiijee. Dund goliin Urd uilchilgeenii tuviin baruun xoino azotiin xii gesen bichigtei tuts ambaar shig yum bairluulsan baina. Eniigee xurdan zailuulaachee. Yanz buriin muuxai yum Urd unertej baigaagui , suuliin jiluuded iim muuxai uner gardag bolchixson baisan. Ta nar uursduu orchnoo boxirduulax yum xiigeed baina Eniigee bolioch. Xaluun us xugatsaandaa uguxgui baina. Gants baishin uguxgui uldeedeg yamar uchirtai yum. Ta nar ajil xiix bish amidrax orchniig xorlox ajillagaa yavuulaad baina. Boli.

0  |  0

Close menu