Диого Жотагийн авто ослын шалтгааныг тогтоожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

 

Португалын шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн тоглогч Диого Жота Португалаас Англи орохоор дүүгийнхээ хамт Lamborghini-тэй гараад, Испанийн нутаг дэвсгэр дээгүүр давхиж явахдаа авто осолд орж, хоёулаа нас барсан эмгэнэлт явдал гарсан.

Английн “Ливерпүүл” өчигдөр буюу энэ сарын 8-нд ирэх улирлын өмнөх бэлтгэлдээ гарлаа. Харин Испанийн Цагдаагийн газар өчигдөр Диого Жотагийн авто ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосноо зарлалаа.

 

 

Цагдаагийн газрын тогтоосноор бол Lamborghini машинаа Диого Жота өөрөө барьж, дүү нь дэргэд нь сууж явсан гэнэ. Мөн хурдны хязгаарлалттай замд хурд хэтрүүлсэн нь тогтоогджээ.

Урдаа явсан машиныг гүйцэж түрүүлэх мөчид дугуй нь хагарч, буудан замын хажуу руу орж, дэлбэрсэн гэж үзэж байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(66.181.177.82) 2025 оны 07 сарын 13

Хохь нь болж дэ

0  |  6
Зочин(59.153.114.161) 2025 оны 07 сарын 09

Олгойгүй дугуй обуднаасаа хөндийрөн хий алдаж унасан

2  |  0
Close menu