Коул Палмер: Дасгалжуулагч хаана сул орон зай гарахыг мэдэж байсан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 14

Сарын турш үргэлжилсэн Клубүүдийн ДАШТ Английн “Челси”-гийн итгэл төгс хожлоор өндөрлөлөө. Финалд Аваргуудын лигийн аварга, энэ улиралд дийлдэшгүй мэт сэтгэгдэл төрүүлсэн Францын “Парис Сэн Жэрмэйн”-ийг 3:0-ээр хол хожиж чадсан юм.

Финалд “хүйтэн залуу” Коул Палмер дубль хийснээс гадна мөн Жоао Педрод гоолын дамжуулалт өгч, тэмцээний Шилдэг тоглогчоор зүй ёсоор нэрлэгдэж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гараас шагналаа гардлаа.

Тодд Боэли нарын зэрэг шинэ эзэд “Челси”-г авснаас хойш 1 тэрбум ам.доллар хол давсан их хэмжээний мөнгө зарцуулан байж энэ багийг босгосны үр шим ийнхүү гарч байна. Энцо Мареска дасгалжуулагчаар ирснээр Конференц лигт түрүүлж, Премьер лигийн дөрөвдүгээр байрт орсноор Аваргуудын лигийн эрх авсан байсан бол дээр нь Клубүүдийн ДАШТ-ий аваргын алдар нэмэгдлээ.

“Дасгалжуулагч маань ямар нэгэн онцгой зүйл бүтээн босгож байгаа. Улирлын турш бидний талаар олон янзын яриа гарсан. Гэвч бид зөв замаар яваа нь харагдаж байна.

Энэ тоглолтын өмнө ч бидэнд маш олон хүн эргэлзсэн. Гэвч дасгалжуулагч тоглолтын төлөвлөгөөг маш сайн гаргасан. Хаана сул орой зай гарахыг мэдэж байсан. Намайг аль болох чөлөөтэй тоглуулахаар бүгдийг зохион байгуулсан учраас миний хувьд гоол оруулж ачийг нь хариулах л ажил үлдсэн” гэж Коул Палмер өгүүлжээ.

Харин Энцо Мареска чухал гоолууд оруулсан Палмерийн талаар “Бид ийм л тоглолтыг түүнээс хүлээдэг. Чухал тоглолтын чухал мөчид хэн бэ гэдгээ дахиад л харууллаа.

Мэдээж, энэ ялалтад сэтгэл их хөдөллөө. Гэхдээ үнэндээ гурван долоо хоног амарна гэж бодохоор илүү ч баярлаад байх шиг. Тоглогчдынхоо талаар бол хэлэх үг олдохгүй нь. Манай залуус ийм шагнал хүртэхээр хэмжээнд тоглосон. Эхний үед тоглолтын ялагч болчихсон гэж хэлж болно. Хэмнэлээ тулгаж, сайн прессинг тавьж, тэднийг төвөгтэй байдал руу оруулсан.

Палмерийн гоолын тухайд бол гоол оруулж болохоор сул орон зайг бид өнөөдөр бий болгож өглөө. Мэдээж, Палмерийн сайн тоглолтыг үнэлнэ. Мөн тийм боломж үүсгэхийн тулд бид багаараа гайхамшигтай ажилласныг хэлэх хэрэгтэй. Энэ ялалтыг бид Аваргуудын лигийн аварга болсонтой л адилтгаж үзнэ” хэмээн өгүүлсэн байна.

Тоглолтын дараагаар “Парис Сэн Жэрмэйн”-ийн дасгалжуулагч Луис Энрике өрсөлдөгч багийн Жоао Педрог түлхээд авсан. Үүнийг хэвлэлүүд “Бухимдлаа барьж дийлсэнгүй” гэж егөөдсөн байна лээ. Тэгвэл Луис Энрике өөрөө бол түлхээгүй харин муудалцсан тамирчдыг салгах гэсэн гэж тайлбарлажээ.

“Тоглолт дууссаны дараа сэтгэл хөдлөлдөө автсан юм байхгүй. Би дарамтанд байж сурсан хүн. Зарим тоглолтын дараагаар хоёр багийнхны дунд иймэрхүү явдал гардаг. Олон ч тоглогч муудалцсан.

Марескаг харсан чинь зарим хүнийг түлхэж байгаа харагдсан. Тэгээд бид ч гэсэн тоглогчдыг салгах ёстой болсон. Яагаад тийм явдал болсныг мэдэхгүй байна. Иймэрхүү байдал гаргахгүй байх хэрэгтэй. Би тоглогчдыг салгах л гэсэн. Гэвч байдлыг улам дордуулчихсан” гэжээ.

Харин Энцо Мареска “Шүглийн сүүлчийн дууны дараагаар би Луис Энрике рүү ойртоод очтол ямар нэгэн зүйл өрнөөд эхэлсэн. Яг юу болсныг мэдээгүй” хэмээн мэдэгджээ.

“Челси”-гийн залуус энэ ялалтын дараагаар сайн амарч аваад ирэх улиралдаа итгэл дүүрэн ирэх бизээ. “ПСЖ” ч гэсэн гайхамшигтай амжилттай улирлын дараагаар хүчээ улам зузаатгаж ирэх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.82.133) 2025 оны 07 сарын 15

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n

0  |  0

Close menu