Зургаан түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 28

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын ажиллагааны Шуурхай штабт Шадар сайд С.Амарсайхан ажиллаж, 21 аймаг, нийслэлийн Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цаг үеийн асуудлаар цахимаар хуралдан, үүрэг чиглэл өглөө. 

Улсын хэмжээнд  он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд өчигдрийн /16:00/ цагийн байдлаар,
 

  • Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд - 7 
  • Сэлэнгэ аймгийн Ерөө суманд - 6 
  • Сэлэнгэ аймгийн Мандал - 2 
  • Нийт 14 ойн түймрээс 8 гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, 6 түймрийг хяналтад авч цурамд оруулахаар онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна. 


Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 235 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 221 хүн, 16 автомашин, нийт 456 хүн, 29 автомашин, 1 нисдэг тэрэгтэй  үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгааг холбогдох албаныхан танилцууллаа. 

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт 21 аймгаас Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Тиймээс холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: 
 

  • Ойн ашиглалт, цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгуулах бодлогын баримт бичиг гаргах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр мэргэжлийн яам, агентлагтай хамтран ажиллах; 
     
  • Байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд тогтмол мэдээ, мэдээлэл хүргэх, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх;
     
  • Энэ жил нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гандуу, бэлчээрийн ургамлын ургалт, малын тарга тэвээрэг тааруу байгаа тул ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлыг аймаг, сум, айл өрхийн түвшинд эртнээс сайтар хангах;
     
  • Отор нүүдлийг эртнээс оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;
     
  • Өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зах зээл дээр хомсдол, үнийн хөөргөдөл үүсэхээс урьдчилан сэргийлж, холбогдох зохицуулалтын арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлэх, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулж эрсдэлийг бууруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
     
  • Орон нутгийн төсөвт гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг суулгаж батлах зэргийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(159.242.228.178) 2025 оны 07 сарын 29

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Close menu