Англи бүсгүйн бугуйн дээрх бичээс аваргын хувь заяаг шийдэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 28

Европын эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Английн шигшээ түрүүллээ. Тэд финалд Испанитай 1:1-ээр тэнцээд, тоглолтын дараах пенальтиар 3:1-ээр хожсон юм.

Энэ хожилд дайчин, найдвартай Хлое Келли мөн хоёр маш чухал хаалт хийсэн Ханна Хамптон хоёр аргагүй ялгарч, баатрууд болцгоолоо.
 


Тэмцээний явцад эрслэнгүүд хоёр дахь удаагаа тоглолтын дараах пенальтиар ялагчаар тодорлоо. Финалын нэмэлт хоёрдугаар үе дуусахаас 4 минутын өмнө Английн шигшээгийн дасгалжуулагч Сарина Вигман туслахуудтайгаа пенальти хэн цохих дарааллыг гаргаж эхэлсэн байна. Учир нь Шведийг пенальтиар хожиход цохисон Люси Бронз тоглолтоос гарчихсан байв. Люси Бронзыг шилбэний яс нь цуурчихсан байхад тэмцээний бүх тоглолтод оролцсоныг хожим мэдэгдсэн юм.
 


Мөн Алессиа Руссо, Лорен Жэймс, Элла Түн нарын зэрэг пенальти сайн цохидог тоглогчид нь сэлгээгээр суучихсан тул үлдсэн хэдээсээ сонгох шаардлага тулгарсан. Энэ тохиолдолд пенальти эргэлзээгүй цохих ганц хүн бол Хлое Келли л байв.

Ханна Хамптон Английн шигшээгийн үндсэн хаалгачаар гарсан анхны том тэмцээн нь байлаа. Мари Эрпс шигшээдээ дахин тоглохгүй гэсэн шийдвэр гаргаснаар түүнд боломж гарсан юм.

Пенальтийн өмнө хаалгачдад өрсөлдөгч багийн хэн хаашаа цохих боломжтойг заасан нууц тэмдэглэгээ өгдөг. Ихэвчлэн усны савны бөөрөн дээр нааж өгдөг. Түүнийг харж байгаад хаашаа үсрэхээ шийддэг.
 


Тэгвэл энэ удаад илүү найдвартайгаар тооцож, Ханна Хамптоны усны сав дээр биш харин гар дээр нууц бичээсийг нааж өгчээ. Усны савыг холдуулах эсвэл бөөрөн дээр том бичгийг өрсөлдөгч багийнхан олж харах зэрэг эрсдэлийг тооцсон нь тэр байх. Тэгээд ч хоёр чухал хаалт хийж чадлаа. Бүр “Алтан бөмбөг” дараалан хүртээд буй Айтана Бонматигийн цохилтыг хүртэл шүү.
 


Эхлээд Английн Бэт Мит цохисон. Цохихдоо хальтраад бөмбөгөнд хоёр хүрчихсэн тул хөлбөмбөгийн шинэ дүрмийн дагуу дахин цохиулсан. Уг нь эхний цохилт нь орсон юм. Гэтэл хоёр дахь цохилтоо хаалгачихлаа. Үүний дараагаа Испанийн Патрисиа Гихарро ажлаа амжилттай сайн хийж, испаничууд тэргүүлж эхэлсэн.
 


Үүний дараа Алекс Гринвүд зүүн хөлөөрөө баруун булан руу цохисон нь амжилттай болоод харин Мариона Калдентигийн цохилтыг Ханна Хамптон хааж, англичуудын санааг амраав. Дараа нь Айтана Бонматигийн цохилтыг Хамптон дахин хааж, харин Англиас Ниам Чарльз доогуур хүчтэй цохиж оруулснаар эрслэнгүүд илүүрхэж гарч ирлээ.
 


Гэвч Лиа Уильямссон цохилтоо хаалгаж, байдал эргээд түгшүүртэй болмогц Сальма Параллуэло хаалгаа ч оноогүй аймшигтай муу цохилт хийснээр аваргын цом Англид ирлээ.
 


Хожлын тав дахь цохилтыг Хлое Келли хийсэн. “Би өөртөө итгэлтэй байсан” гэж Келли аварга болсныхоо дараа хэлсэн юм. Ийнхүү Келлигийн итгэлтэй цохилт амжилттай болсноор аваргын баяр хийж, хундага өргөх баярт агшин бэлэглэлээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(159.242.228.178) 2025 оны 07 сарын 29

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Michael Gard(185.93.2.69) 2025 оны 07 сарын 29

Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz f

1  |  0
Close menu