Италийн “Комо”, Испанийн “Бетис”-ийн нөхөрсөг тоглолтод нөхөрсөг бус харин ч бүр дайсагналцаж, зодолдсон явдал гарсан байна.
.jpg)
Фабрегасын удирдаж буй “Комо” 2:0-ээр өрсөлдөгчөө хожиж явах үед Максимо Перроне “Бетис”-ийн Пабло Форнальстай нэгдүгээр үеийн төгсгөлд муудалцан, ширүүн үг шидэлцэж байснаа хэн хэнээ алгадаж, цохижээ. Хоёр хөлбөмбөгчийг зарим нь салгахаар яаран очсон бол зарим нь зодооныг улам дэврээж, талбайд хөлбөмбөг бус холимог тулаан болох шахлаа.
.jpg)
Зодооныг эхлүүлсэн Пабло Форнальс харин ямар нэгэн азаар улаан хуудас хүртээгүй бол “Арсенал”-д байсан Эктор Беллерин мөн “Комо”-гийн Перроне нар талбайгаас хөөгдсөн байна.

Тоглолтыг “Бетис” 2:2 болгож тэнцүүлсэн ч шүүгчийн мэдлийн нэмэлт минутад Айван Азон гоол оруулснаар “Комо” хожлоо. Испанийн лиг эхлэхэд хэдхэн хоног үлдээд байхад ийнхүү Беллерин, Форнальс, Кучо нарын зэрэг багийнхаа чухал тоглогчид зодоонд оролцсоноор хэд хэдэн тоглолтод оролцох эрхээ хасуулах эрсдэл үүсээд байна.

“Бетис” энэ сарын 19-нд Испанийн Ла лигийн эхний тойрогт “Эльче”-тэй тоглох юм.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )