О.Хангай аваргатай барилдсан Асашёорюүгийн япон залуу “Эргэж ирнэ”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 07

Монголын Үндэсний бөхийн түүхэнд албан ёсны томоохон барилдаанд оролцон барилдсан Японы анхны бөх Хидетора Ханада ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржтой хамт сарын хугацаанд бэлтгэл хийгээд буцжээ.

Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт болсон Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн цуутай Даншиг наадмын нэгийн даваанд Хидетора Ханада аймгийн арслан Д.Дэлгэрбатыг давсан. Залуу бөхчүүдээс өөр бөх нэг даваагүй учир хоёрын давааны оноолтоор Даншиг наадмын зүүн магнайд боссон улсын аварга Оргихын Хангайтай оноолт тааран барилдаж, унасан.

Хидетора Ханада Даншиг наадмын дараагаар “Монголын ёкозүна О.Хангайтай барилдаж, ялагдлаа. Гэхдээ дахин барилдана гэж бодож байна. Хамтдаа бэлтгэл хийж, их зүйл зааж сургасан ёкозүна Асашёорюүд маш их баярлалаа. Сэтгэлийн хүч, тэвчээр, биеэ хэрхэн бэлдэх, ёкозүна хүн ямар байдаг талаар гээд маш олон зүйл мэдэж, сурч авлаа.

Ёкозүнаг ажиглаж, хамт байхдаа үгээр илэрхийлэхийн аргагүй зүйлийг олж мэдэрсэн. Одоогоор би туршлага багатай байна. Гэхдээ энд сурсан бүхнээ сайжруулж, илүү хүчтэй болно. Би Хархоринд эргэж ирэх болно. Чин сэтгэлээсээ талархлаа. Их баярлалаа” гэжээ.

Хидетора Ханада бол 2018 оны The World Games-ийн финалд одоогийн мэргэжлийн сүмогийн ёкозүна Ооносатог ялж, аварга болсон жирийн биш түүхтэй бөх. Түүнийг мэргэжлийн сүмогоор дагнах болов уу гэсэн таамаглал байсан ч хүсэл мөрөөдлөө дагаж мэргэжлийн америк хөлбөмбөгч болохоор тэмүүлж байгаа юм. Одоогоор Колорадогийн Их Сургуулийн багт тоглодог. NFL-ийн драфтад орж, Америкийн Мэргэжлийн Хөлбөмбөгийн лигийн анхны япон тамирчин болох мөрөөдөл рүүгээ зүтгэж буй залуу.

“Би Ооносатог ёкозүна болно гэдэгт итгэж байсан. Цаг хугацааны асуудал гэж бодож байлаа. Гэхдээ тийм хурдан болчихно гэж үнэндээ бодоогүй. Ооносато манай дээд курсын ах. Бид хоёр тэр тэмцээний финалд хоорондоо таарна гэдгээ хэн хэн маань дотроо мэдэж байсан байх. Тиймээс ч би барилдааныг нь сайн судалсан. Гэхдээ бэлтгэл дээр “нууц хөзөр”-өө дэлгээгүй. Тэр ч гэсэн тэгсэн байх. Ер нь бид хоёр бие биенээсээ бага зэрэг цэрвэж байлаа. Тэр барилдааныг сүмогийн сүүлчийнх гэж бодож гарсан. Их ч хүчтэй өрсөлдөгчтэй хамгийн сүүлчийн барилдаандаа таарлаа гэж бодож байлаа. Тиймээс ялсандаа их баярласан” хэмээн Ханада ярьжээ.

“Танд ялагдсан бөх одоо ёкозүна болчихоод байгааг харахад өөрөө бас үргэлжлүүлж барилдсан бол ийм амжилтад хүрэх байж гэж боддог уу?” хэмээн сэтгүүлч асуухад “Үгүй ээ, ёстой үгүй” гээд инээжээ.

Ханада хэрвээ NFL-ийн клубын тоглогч болж чадахгүй бол түүнд өөр хоёр гурван хувилбар байгаагаа дурдсан байна. Нэг нь эргээд сүмо барилдах. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн сүмод орох. Түүнийг мэргэжлийн сүмогоор үргэлжлүүлэн барилдвал ёкозүна цол хүртэх нөөц бололцоотой гэж Асашёорюү хэлсэнд талархаж буйгаа хэлсэн байсан.

Ийм нэгэн япон залуу Өндөр Гэгээний Даншиг наадамд ирж зодоглоод, бас ч үгүй нэг давчихаад Монголын аваргатай барилдаж үзчихээд мөрөөдлөө биелүүлэхээр буцлаа. Магадгүй ирэх зун дахиад ирчихсэн Даншиг наадам биш юм гэхэд Өвөрхангайн наадамд гарч байж мэдэх л юм. 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.44) 2025 оны 08 сарын 11

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
D.Gantumur(66.181.180.225) 2025 оны 08 сарын 16

Энэ япончууд чинь манай газар нутагт шунаад эцэг өвгөдийн минь цусыг их л урсгасан хүмүүс дээ долоох нь холгүй л байх юм даа

2  |  1
D.Gantumur(66.181.180.225) 2025 оны 08 сарын 13

Энэ япончууд чинь манай газар нутагт шунаад эцэг өвгөдийн минь цусыг их л урсгасан хүмүүс дээ долоох нь холгүй л байх юм даа

1  |  1
@(67.171.160.15) 2025 оны 08 сарын 13

аса монгол бөхөөр барилдаж байсан юм байхдаа хүнд заахыг бодоход

1  |  0
@(67.171.160.15) 2025 оны 08 сарын 10

аса монгол бөхөөр барилдаж байсан юм байхдаа хүнд заахыг бодоход

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 08 сарын 10

аса монгол бөхөөр барилдаж байсан юм байхдаа хүнд заахыг бодоход

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 08 сарын 10

аса монгол бөхөөр барилдаж байсан юм байхдаа хүнд заахыг бодоход

0  |  0
зочин(202.55.188.107) 2025 оны 08 сарын 10

гоё мэхнүүдээ зааж өгч яахынбээ кк

1  |  0
Сүх(66.181.180.174) 2025 оны 08 сарын 14

Монголд ирж барилдсанд баярлалаа. Муу ч үгүй аваргын зодогноос атгаад авчээ.Монгол эр хүн болгонд олддоггүй л буян.Хийморьтой яваарай.

5  |  0
S(59.153.112.124) 2025 оны 08 сарын 14

SEXSDI BOOB XXI ANUSDI80955877SEKSEER VANXANDI

1  |  1
Зочин(103.229.120.191) 2025 оны 08 сарын 10

Японы сүмо бөхийн холбооны тагнуул байж мэднэ шүү . Монгол бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын нууцыг зааж өгчихөөд дараа нь будааны япончууддаа будаа болох бий дээ

2  |  7
Бөх судлаач(122.201.31.34) 2025 оны 08 сарын 10

Япон будааны хүүхдүүд манай монгол үндэсний бөхөөр нээх амжилт үзүүлэхгүйээ угаасаа өөрсдийн сумогоор ч олигтой барилдаж чадахгүй нялцгайнууд монгол үндэсний бөх бол олон мэхтэй тэсвэр хатуужил эр зориг шаардсан спорт хархад л зөөлөн мэт харагдаж бгаа боловч дэлхийн аль ч улсын ямарч бөх манай үндэсний бөхөөр амжилт үзүүлж чадахгүй угаасаа байгалиас заяасан спорт барилдахаас гадна асар их бэлтгэл ажил хөдөлмөр туршлага мэх явагдаж бдаг

2  |  5
Бөх судлаач(122.201.31.34) 2025 оны 08 сарын 11

Япон будааны хүүхдүүд манай монгол үндэсний бөхөөр нээх амжилт үзүүлэхгүйээ угаасаа өөрсдийн сумогоор ч олигтой барилдаж чадахгүй нялцгайнууд монгол үндэсний бөх бол олон мэхтэй тэсвэр хатуужил эр зориг шаардсан спорт хархад л зөөлөн мэт харагдаж бгаа боловч дэлхийн аль ч улсын ямарч бөх манай үндэсний бөхөөр амжилт үзүүлж чадахгүй угаасаа байгалиас заяасан спорт барилдахаас гадна асар их бэлтгэл ажил хөдөлмөр туршлага мэх явагдаж бдаг

2  |  2
TSO(197.211.63.46) 2025 оны 08 сарын 08

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа бай

1  |  0
Технологи(202.126.88.185) 2025 оны 08 сарын 11

Хөгжингүй орнууд ингэж технологи хулгайлдаг эдийн засаг ёс уламжлалын хулгай гэсэн үг.Монголын гэсэн бүх зүйлээ алдлаа

2  |  5
Зочин(103.229.122.99) 2025 оны 08 сарын 12

Циркээ авъяа!!!

6  |  1
Настан(103.57.95.175) 2025 оны 08 сарын 11

Японы анхны бөх Хидетора Ханада Япон гэж хэлээгүй бол яг л Монгол бөх шиг сайхан биетэй, зүс царай нь өнгөлөг сайхан хүү юм. Японы Сумогоор Оноос огт ялж аварга болсон гэхээр мундаг бхрилддаг хүү юм байна. Монголд ирж бөх барилдахын тулд бэлтгэл хийж оролцсон тул сайхан дурсамж бидэнд үлдээсэн тул маш их талархаж байна. Энэ Ханадад баяр хүргэж, амжилтыг хүсэн ерөөж байна.

13  |  0
Сийлэн(103.212.116.188) 2025 оны 08 сарын 10

Япон гэж хэлэхгүй л бол бие хаа царай царай биений өнгө чг лмонгол хүн шиг юм

8  |  1
rg(59.153.115.139) 2025 оны 08 сарын 17

dolgorsuren ch estoi sug boljee

0  |  14
ҮНЭН(66.181.187.74) 2025 оны 08 сарын 11

Мэргэжлийн хөл бөмбөгт орчихвол эргэж ирэхгүй, зав ч гарахгүй байх. Ямарч байсан Монголд ирж байсан сайхан дурсамж бидэнд ч үлдлээ. Баярлалаа. Их амжилтыг хүсье!

16  |  1
зочин(66.181.187.103) 2025 оны 08 сарын 11

япон гэхэд сайхан бие хаатай юмаа

10  |  3
Top