Скай Стаут хэмээх 16 настай охин өнгөрсөн пүрэв гаригт Шотландын “Килмарнок” клубтэй мэргэжлийн хөлбөмбөгчийн анхны гэрээгээ хийсэн байна. Энэ нь хамгийн аз жаргалтай өдрүүдийнх нь нэг болох ёстой атал “Килмарнок”-ийн нийтэлсэн зургийг хараад охины батгатай гэж гоочлон доог тохуу хийж, доромжлогчдын сэтгэгдлүүд хөвөрч эхэлжээ.
Үүнээс болоод “Килмарнок” постоо устгахад хүрсэн байна. Гэвч энэ мөчид охиныг өмөөрч, дэмжиж буйгаа илэрхийлсэн маш олон постыг хүмүүс сошиалд зэрэг зэрэг нийтэлж, охиныг доромжилсон хүмүүсийг үзэн ядаж буйгаа илэрхийллээ.

Шотландын сайд асан Хамза Юсеф охиныг дэмжиж буйгаа илэрхийлээд, түүнийг доромжлон гоочилсон хүмүүсийг ямар өрөвдөлтэй, өчүүхэн амьтад гэдгээ харууллаа гэжээ. “16 настайдаа энэ охин “Килмарнок”-той гэрээ байгуулж байхад түүнийг дооглож, доромжилж буй хүмүүс амьдралынхаа туршид ийм амжилтад хүрч чадаагүй яваа. 16 настай охиныг доромжилж буй насанд хүрсэн эрэгтэй хүн байна гээд төсөөлөөд үз дээ. Ямар гутамшигтай, өчүүхэн, золгүй хувь заяатай хүн бэ” хэмээн Хамза Юсеф бичсэн байна.
“Толгойгоо өргөөд, өөдрөг бай, охин минь. Чи сайхан охин байна. Бас сайн ч хөлбөмбөгч болохоор гэрээ байгуулж байгаа” гэж нэгэн хэрэглэгч бичсэн бол “Скай, амжилт хүсье! Үзэн ядагч өчүүхэн амьтдаар өөрийнхөө зорилгыг битгий унтраалгаарай. Тэднийг тоолгүй, дайрч өнгөр” гэж өөр нэгэн тэмдэглэжээ. Энэ мэтээр олон зуун хүн охиныг сэтгэлээр дэмжсээр байна.

Сэтгэгдэл ( 4 )
Батгатай байна гэдэг арчаагүй залхуу биш, харин хулмастай, өмхий амтай байна гэдэг арчаагүй залхуу байдал юм.
Хөөрхөн л охин бг батга насны онцлог тэгээд л арилчихна ш дээ тэнэгүүд л хзнийн доромжилдог
ийм өчүүхэн.зүйл.бодож амьдардаг өчүүхэн амьтан байна.\nХүн.байгаагаараа.байх нь сайхан.Батга.устана.!!!
Энэ батга гээч бол насан туршийнх биш зүгээр шүү залуусаа өвчин биш өчүүхэн зүйл жоохон анхаараад болоо