Нидерландын домогт хөлбөмбөгч, аугаа дасгалжуулагч Йохан Кройффын My Turn хэмээх намтар ном байдаг. Энэхүү номд аавтайгаа нас барсных нь дараа ярилцаж эхэлсэн талаараа дурссан нь байдаг ажээ.
Кройффыг 12 настай байхад аав нь 45 настайдаа нас баржээ. Хөдөөлүүлсний удаах өдрөөс эхлээд аавтайгаа ярилцаж эхэлсэн байна. Сэтгэл санаа маш хүнд байсан болоод тэрүү аавыгаа амьд мэт санаж ярилцаж эхэлсэн нь тэр гэж хүмүүс ойлгож болохоор. Гэвч энд өөрийнх нь өгүүлснээр бол өөр ямар нэгэн нууцлаг холбоо байсан гэнэ.
.jpg)
Аав нь өөд болсноор гэр бүлээ авч явах, үр хүүхдээ өлсгөхгүйн тулд ээж нь цэвэрлэгчээр ажиллах болжээ. Йоханы бичиж тэмдэглэснээр бол ямар нэгэн зүйл асуух, зөвлөгөө авах шаардлага гарвал орой нь өөд болсон ааваасаа асуучихаад өглөө нь сэрэхэд зөв арга замыг зааж өгөөд байсан гэнэ. Аав нь өөд болсон болохоор аниргүйн орноос ирж хүүдээ туслах боломжгүй гэж бодсон Йохан эргэлзэж, гайхалгүй яахав. Ингээд нэгэн ирж туслаад байгаа бол түүнийгээ ямар нэгэн аргаар нотлохыг хүсээд унтаад өгчээ. Гэхдээ нотлох аргыг хэлж өгсөн байна. “Хэрвээ та намайг сонсож буй бол маргааш өглөө гэхэд миний бугуйн цаг зогссон байг” гэж хэлээд унтаад өгч. Өглөө босоод хартал бугуйн цаг нь зогсчихсон байж гэнэ.
.jpg)
Цаг засварчинд очоод үзүүлтэл ямар нэгэн эвдэрсэн зүйлгүй гэжээ. Тэр өдөр цаг дахиад явж эхэлсэн байна. Гэвч маргааш өглөө нь дахиад зогсчихсон байлаа. Тэгэхээр нь дахиад цаг засварчинд үзүүлтэл “Цаг эвдрээгүй байна, ингэж зогссон нь сонин юм” гэсэн хариулт дахин өгчээ.
Тэр орой Йохан аавдаа “Та намайг сонсож, дэмжиж буй нь үнэн байна. Танд баярлалаа” гэж хэлжээ. Тэр оройноос хойш бугуйн цаг нь эргэж ажиллаж эхэлсэн бөгөөд дахиж зогсоогүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )