ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

2025 оны 09 сарын 07

Аргын тооллын 9 сарын 7, Адьяа гараг. Билгийн тооллын 15

НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ДОЛООН УЛААН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 06:19-19:22
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Хий

Аргын тооллын 9 сарын 7, Адьяа гараг. Билгийн тооллын 15, Чөдөр одтой , шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух өдөр (18ц 22м). Сар бүтэн хиртэнэ, 09/07-ны 23:28-аас 09/08-ны 04:55 хооронд 5 цаг 27 минут үргэлжлэх ба оргил үе нь 09/08-ны 02:11-д харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top