Л.Алтанцэцэг, А.Баттулга нар өнөөдөр хүрэл медалийн төлөөх тулаантай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena нэг хоног бүтэн амраад, өнөөдөр тулаанууд үргэлжлэх гэж байна.

Монголоос 10 тамирчин очсоноос тав нь хүрэл медалийн төлөө тулаанд шалгарсан. Гэвч Б.Мөнгөнсаран, Х.Билгүүнсайхан, О.Бямба-Эрдэнэ нар медалийн төлөөх тулаандаа ялагдсанаар өнөөдөр хоёр тамирчин сүүлчийн найдлага болж рингнээ гарах болно.

 

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг Японы Хикарү Шинохаратай таарсан байна. Хоёр тамирчин 10 сарын өмнө Дэлхийн цомын шөвгийн наймд учраа таарахад Японы тамирчин ялж, улмаар тус тэмцээнд түрүүлж байлаа. Тэгвэл одоо манай туршлагатай тулаанч Л.Алтанцэцэг даагаа нэхэх сайхан боломж гарч ирж байна.

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Алдархишигийн Баттулга шөвгийн наймд Испанийн Мартин Молинатай тулалдах болно. Дэлхийн аваргын хүрэл, Европын аварга тамирчныг ялбал А.Баттулга Дэлхийд нэрээ данслуулж, олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ.

Л.Алтанцэцэг – Хикарү Шинохарагийн тулаан 19:45 цагаас, А.Баттулга – Мартин Молинагийн тулааныг 20:45-аас товложээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (92.76.147.31) 2025 оны 09 сарын 12

Бас л ширүүн нөхдүүд байна даа. Медаль авах боломж гарахнуу

0  |  0
Top