Д.Отгондалай: М.Энхжаргал дээр шүүгч нар сохорсон байсан байх

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Английн Ливерпүүл хотноо Боксын ДАШТ үргэлжилсээр байна. Монголын 10 тамирчин зорьж очсоноос 5 нь медалийн төлөө тулалдахаар гарч ирсэн. Өнөө орой Дэлхийн аваргын мөнгөн медальт Л.Алтанцэцэг болон А.Баттулга нар тулаантай.

Энэхүү тулааны өмнө Олимп, Дэлхийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга Д.Отгондалайгаас тэмцээн болон тамирчдын талаар бичил ярилцлага авлаа.

-ДАШТ-ий медалийн төлөөх тулаанууд болж байна. Манай тамирчдын бэлтгэл ямар байна гэж харав?

-Манай тамирчдын бэлтгэл маш сайн байгаа.

-Кубын дасгалжуулагчийг урьж ажиллуулж байгаа нь өгөөжтэй гэж бодож байна уу?

-Монгол хүүхэд залуус маань их авъяастай болохоор гадны дасгалжуулагч нартай гар нийлээд ажиллавал амжилт гаргахад улам дөхөм болно.

-Өнөө орой Л.Алтанцэцэг, А.Баттулга нар хүрэл медалийн төлөө тулаантай. Таны бодол юу байна?

Манай хоёр тамирчинд хоёуланд нь ялах боломж бий. Энэ боломжоо л тултал нь ашиглах хэрэгтэй. Хоёулаа медаль авна гэж итгэж байна. Л.Алтанцэцэгийн хувьд Дэлхийд финалдаад үзчихсэн, мэдрэмжтэй, хүчтэй боксчин. А.Баттулга бол төрөлхийн авъяастай, реакц их сайтай. Хоёулаа медаль руу орно гэж бодож байна.

-М.Энхжаргалын тулааны талаар куба дасгалжуулагч хэлэхдээ шүүгчийн асуудлыг хальт дурдах шиг болсон. Үүн дээр юу бодож байна?

-М.Энхжаргал бол тулчихсан сайн тамирчин. Тоглолтыг Унгар шүүгч л зөв харж, шүүлээ. Бусад шүүгч нарын нүд нь сохорсон байсан байх.

-Х.Билгүүнсайхан медалийн төлөө сайн л тулалдлаа. Гэвч эхний хоёр раунддаа оноогоор хоцроод, сүүлийнхэд илүүрхсэн ч ялагдчихлаа. Харамсалтай тулаан боллоо...?

Х.Билгүүнсайханы хувьд бол амжилт гаргах нь цаг хугацааны л асуудал. Лос-Анжелесийн олимпод гялалзаад байж байх болно.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮНЭН(66.181.184.92) 2025 оны 09 сарын 13

Шүүгчид луйвардсан биш, Отгондарай өөрөө боловсролгүй, хүн учраас толгой чинь дасгалжуулагч хүний хувьд явахгүй, ажилахгүй, сохор байнаа гэсэн үг шүү. Бух шиг хичнээн дайраад ч уран гоё тоглолттой нь ялдаг юм, Колумба тийм л байнлээ.

0  |  0
Зочин(66.181.180.32) 2025 оны 09 сарын 13

Манай фоксын дасгалжуулагч нар Кубын дасгалжуулагчийн арга барлаас сайн суралцах хэрэгтэй!

0  |  0
Дэмжигч(66.181.190.81) 2025 оны 09 сарын 13

Бага луйвардуулаасай та нар 5 мелаль авах зураглал харагдаад бга шүү амжилт

0  |  0
Зочин (103.212.116.128) 2025 оны 09 сарын 13

Тэр шүүгчдийн нүд нь сохрох гэж юу байхав дээ, нөгөө өрсөлдөгч талаас мөнгө л авсан байх л даа!

0  |  0
Top