Английн Ливерпүүл хотын рингээс Монголын тамирчид медальтай ирэх нь тодорхой боллоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Лутсайханы Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх тулаанд Японы Хикарү Шинохараг шүүгчдийн саналаар 5:0-ээр ялж, элэг нэгтнүүдээ баярлууллаа.
Энэ тамирчинд Л.Алтанцэцэг өнгөрсөн өвөл Дэлхийн цомд ялагдаж байсан юм. Тэгвэл даагаа нэхэж, давхар Дэлхийн медалиа ихэрлүүллээ. Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин маань одоо дахиад мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Минакши Минакшитай тулалдах болно. Энэ тулаан маргааш буюу энэ сарын 13-ны 19:15-аас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 6 )
Дорнотын Төмөрбатаа багшын хүүхэд Эрдэнэбаярын шавь . Эрдэнэбаяртай маш том баяр хүргэе !
Дорнотын Төмөрбатаа багшын хүүхэд Эрдэнэбаярын шавь . Эрдэнэбаяртай маш том баяр хүргэе !
Дорнотын Төмөрбаатар багшийн шавь байх нь .Мөнгөн медаль авч байсан шигшээд олон жил болсон уг нь амжилтаа ахиулах хугацаа байлаа. Ажиллагаа дутуу харагдах юм 3 ын тэсрэлт олон удаа хийж зууралдахгүй баймаар.
Нэг жилд хоёр сонмрхогчлын боксын холбооны дэлхийн аварга болж бна . Аль нь яг дэлхийн аварга юм болоо . Манай улс медаль авсан тамирчдаа сар бүр өгдөг мөнгө шагналаа алинд нь өгөх юм болоо . Украины дайнаас болоод дэлхийн боксын холбоо хоёр хуваагдсан байгаа . Хоёулаа тус тусдаа дэлхийн аваргын тэмцээн хийж байна . Эмэгтэй дэлхийн аваргын тэмцээн 3 сард болсон энд манайхан оролцсон сая дахиад болж бна . Нэг жилд хоёр дэлхийн аваргаас медаль авбал төр засаг маань алиндан мөнгөн урамшуулал өгөх вэ ?
Амжилт
баяр хүргье. Амжилт...